Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа
        - Монгол-Австрийн харилцааны тойм
        - Монгол-Австрийн хооронд хийгдсэн өндөр,              дээд хэмжээний айлчлалууд
        - Монгол-Австрийн парламентын бүлэг
        - Монгол, Австрийн хооронд байгуулсан гэрээ,           хэлцээр
        - Хоёр талын худалдаа, эдийн засаг
        - Хавсран суугаа орнууд
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
    Хавсран суугаа орнууд

Монгол-Хорват

Монгол, Хорватын хооронд мөн 1993 онд дипломат харилцаа тогтоосон. Нэгдмэл ХБНСЮУ-ын хүрээнд Монгол, Хорватын хооронд хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт хөгжиж байсан. Хоёр орны хооронд 2002 онд 149.5 мянган ам.долларын худалдаа хийжээ. 1990 оноос өмнө Хорватын нийслэл Загреб хотноо манай 6 оюутан аялал, жуулчлал, эдийн засаг, барилгын инженер-техникийн мэргэжлээр их, дээд сургуулийг дүүргэжээ. 1997, 1998 онд ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт хийсэн. Хоёр улсын ГХЯ-ны хооронд хамтран ажиллах тухай протокол байгуулсан. Хорватын Олимпийн хорооны Ерөнхийлөгч бөгөөд Хорват дахь Монгол Улсын Өргөмжит консул Златко Матеса 2004 онд Монголын Олимпийн хорооны шугамаар Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны 4 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулсан. Худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг 2005 онд Улаанбаатар хотноо байгуулсан.


Монгол-Словени

Монгол, Словенийн хооронд 1993 онд дипломат харилцаа тогтоожээ. Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 онд болсон Давосын уулзалтын үеэр Словенийн Ерөнхийлөгч Жанез Дрновсектэй уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцсон. Худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа одоогоор байхгүй.


Монгол-Босни-Херцеговина

Монгол Улс Босни-Херцеговина Улстай 1993 онд дипломат харилцаа тогтоосон. Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Босни-Херцеговина Улсын Тэргүүлэгчдийн дарга Драган Човичтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон.


Монгол-Итали

Монгол, Италийн харилцаа эртний түүхтэй. Харин орчин үеийн албан ёсны харилцаа 1970 онд дипломат харилцаа тогтоосноор эхэлжээ. Хоёр талын харилцааг идэвхжүүлэх санаачилгыг Италийн тал гаргаж, Италийн ГЯЯ-ны дэд сайд 1986 онд манай улсад айлчилж байсан. Хоёр улсын харилцаа 1990 оноос хойш улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт идэвхтэй өрнөж байна. Монгол Улс Италитай улс төрийн яриа хэлэлцээний механизм тогтоох чиг баримтлан Засгийн газрын Шадар сайд 1991 онд, Гадаад харилцааны сайд 1993 онд, Худалдаа, үйлдвэрийн сайд 1995 онд, Ерөнхий сайд 1996 онд, Дэд бүтцийн хөгжлийн сайд 1998 онд, Монгол улсын Ерөнхийлөгч 2000 онд, УИХ-ын дарга 2003 онд Италид айлчилсан ба Италийн талаас Аж үйлдвэр, худалдааны дэд сайд 2000 онд, Гадаад хэргийн дэд сайд 2003 онд Монгол Улсад тус тус айлчилжээ.

Манай улс 1973 оноос эхлэн Италитай худалдаа хийж байна. Италиас тоног төхөөрөмж, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, хүнс, гутал, хувцас худалдан авч, арьс шир, ноос, ноолуур гаргадаг. Манай улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим Италийн Триесте хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтарсан танхим 2001 оноос байгуулан ажиллаж байна. Хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2005 оны байдлаар 26.4 сая ам.доллар орчим байна. Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Итали эхнээс нь талархан дэмжиж ирсэн бөгөөд Италийн Засгийн газар дурдсан хугацаанд 7.2 сая ам. долларын хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлжээ.

Харилцааны эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр 1993 онд, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр 1996 онд тус тус байгуулсан.

Монгол, Италийн соёлын харилцаа түлхүү хөгжиж, итали хэлний болон дуурийн дуулаачдын сургалтад монголчуудыг суралцуулах, үзэсгэлэн харилцан гаргах, Монголын ардын дуу, бүжиг, циркийн хамтлагийг Италид тоглуулах хэлбэрээр өрнөж байна. Үүнд ялангуяа 1990 онд байгуулагдсан Монгол-Италийн нийгэмлэг, Триест дахь Итали-Монголын нийгэмлэг, Милан дахь Итали-Монголын “Соёмбо” нийгэмлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Засгийн газрын хооронд 2005 -2008 онд хэрэгжүүлэх соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжиж байна.


   :: Товч холбоос
   - Бүртгэл
   - Харъяатын асуудал
   - Паспорт
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.