Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ
        - Бүртгэл
        - Харъяатын асуудал
        - Паспорт
        - Нотариат
        - Үйлчилгээний хураамж
        - Өргөмжит консул
        - Иргэний бүртгэл
   Паспорт

Шинэ Паспорт

Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдон 2002 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл олгож байсан энгийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоосон тул Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв (ИБМУТ) Монгол иргэдэд шинэ паспорт олгож байгаа болно. Шинээр паспорт авахыг хүссэн иргэд материалаа зохих журмаар бүрдүүлж ЭСЯ-нд өгнө. ЭСЯ материалыг ИБМУТ-д хүргүүлж бичилт хийлгүүлнэ. Шинээр паспорт авахад 2,5-3,5 сарын хугацаа шаардагдах тул паспорт захиалахдаа үүнийг бодолцоно уу.

Бүрдүүлэх материал

  1. Паспорт авах мэдүүлэгийг ЭНДЭЭС татаж авна уу, эсвэл ЭСЯ-наас авч бөглөнө үү.
  2. 3,4х4,5 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй өнгөт зураг 3 хувь.
  3. Хуучин паспорт буюу иргэний үнэмлэхийн хуулбар.
  4. 55 евро, хуучин паспорт (үрэгдүүлсэн бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт). Хураамжны хувьд 30 Еврог ЭСЯ-ны дансанд 25 Еврог бэлнээр тушаана.
  5. ИБМУТ-өөс лавлагаа авах шаардлага гарвал тэдний баталсан журмын дагуу хураамж авна.
  6. Өргөдөлд оршин суугаа хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байх шаардлагатай.

Паспортын хугацааг сунгах

2001 оны 12 дугаар сараас хойш олгогдсон шинэ паспортын хугацааг сунгана. Анкетыг ЭНДЭЭС татаж авна уу.

Хураамж: 1 жилийн 10 евро ба хураамжыг урьдчилан тушаахгүй байхыг анхаарна уу. Паспортыг тухайн паспортын олгосон жилээс хамааран хэдэн жилээр сунгаж болохыг тодруулсны үндсэн дээр хураамжыг тушаах шаардлагатй.

Буцах үнэмлэх

Шаардагдах материал:

  1. Иргэний үнэмлэх
  2. Цагдаагийн тодорхойлолт
  3. Цээж зураг 2 хувь (3.5Х4.5см хэмжээтэй, цагаан артай)
  4. Хураамж
  5. ЭСЯ-нд хандсан хувийн өргөдөл зэргийг бүрдүүлнэ.

Мөн энэхүү веб хуудасны Буцах үнэмлэх хүсэгчийн анкетийн ЭНДЭЭС татаж авч бүрэн зөв бөглөнө. Буцах үнэмлэхийг ажлын 3-5 хоногийн дотор гаргаж өгнө. Хэрэв интернетийн мэдүүлгийг бөглөөгүй тохиолдолд илүү хугацаа зарцуулагдаж болно. Буцах үнэмлэх мэдүүлэх иргэдийн асуудлыг Улаанбаатар дахь ИБМУТ-өөс лавладаг учир тодорхой цаг зарцуулдаг болохыг анхаарч ажлаа эртнээс зохицуулна уу. Бид та бүхнийг чирэгдүүлэхгүй байх үүднээс интернетийн мэдүүлгийг нэвтрүүлж байна.

Санамж: Дамжин өнгөрөх нислэгээс бусад тохиолдолд дайран өнгөрөх орныхоо дамжин өнгөрөх виз авах шаардлагатайг анхаарна уу.

Хүүхдэд хавсралт хийх

Шаардагдах материал:

  1. Хавсралт хийлгэх хүүхдийн цээж зураг 2 хувь (3.5Х4.5 см хэмжээтэй, цагаан артай)
  2. Хавсралт хийх эцэг, эхийн аль нэгний нь паспорт болон хуулбар.
  3. Хүүхдийн төрсний гэрчилгээ болон төрсний гэрчилгээний хуулбар.
  4. ЭСЯ-нд хандсан өргөдөл.
  5. Хураамж

Жич: Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.

 

   :: Товч холбоос
   - Бүртгэл
   - Харъяатын асуудал
   - Паспорт
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.