Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   Элчин сайдын яамны МЭДЭЭ

Монгол Улс олон хань түнштэй болно
2012 оны 01-р сарын 10

Элчин сайд

Өнгөрсөн долоо хоногт Монгол улс дэлхий хамгийн том бүс нутгийн байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д гишүүнээр элсэх болзлыг хангалаа гэсэн мэдээ гарсан байсан. “Европын” гэсэн тодотголтой энэ байгууллага нь ямар зорилгоор, хэдийд байгуулагдаж ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Аливаа олон улсын байгууллага нь цаг хугацааны өөрчлөлтөд бий болж буй шинэ....Дэлгэрэнгvй>>

Гадаад харилцааны сайдад Хофбургийн ордны уран зургийг бэлэглэв
2012 оны 01-р сарын 09

Элчин сайд

Элчин сайд Ж.Энхсайхан 2011 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатарт Гадаад хэргийн сайд Г.Занданшатартай уулзаж Австри дахь ЭСЯ-ныхаа хамт олныг төлөөлөн Монголын орчин үеийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хофбургийн ордоныг харуулсан уран зургийн оригинал эхийг гардуулсан байна. Зурагны тайлбарт “Орчин үеийн улс хоорондын харилцааны үндсийг тавихад .....Дэлгэрэнгvй>>

Монгол Калиграфын үзэсгэлэн гарна
2011 оны 11-р сарын 29
Элчин сайд

2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Вена хотын Техникийн Их Сургуулийн баярын танхимд Монгол калиграфын үзэсгэлэнгийн нээлт болно.
Уран бүтээлч Т. Жамъянсүрэнгийн 30 орчим бүтээл тавигдсан энэхүү үзэсгэлэн 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл гарах бөгөөд үзэсгэлэн гарах өдрүүдэд уран бүтээлч өөрийн биеэр байж, калиграф бичин, Монгол калиграфын талаар Австричуудад танилцуулах юм байна.Энэхүү үзэсгэлэнг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна. .....Дэлгэрэнгvй>>

Зарлал

Pool-Billiard-ын тэмцээнд та бүхнийг урьж байна
2011 оны 11-р сарын 22

Элчин сайд

Монгол Улс тунхагласны баярын єдєр 11-р сарын 26 нд Австри Улсын Линц хотноо уламжлал ёсоор зохиогддог Pool-billiard-ын тэмцээнд та бүхнийг урьж байна.Тэмцээн 11 дүгээр 26-ны єдрийн 13.00 цагаас эхлэнэ.Уг тэмцээнийг Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж байгаа бєгєєд энэ тэмцээнээс эхлэн шилжин явах цомтой болж байгааг мэдэгдэхэд таатай байна.

лавлах утас: 06641252278,

email:mgl.linz@yahoo.com,www.myloverso.tk,www.poolhall.at,

Жижиг болон дунд хэмжээний улс орнуудын гүйцэтгэх үүргийн талаар Вена хотод ярилцав
2011 оны 11-р сарын 16
Элчин сайд

Монгол Улсын НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн хүрээнд БНАУ-д суугаа ЭСЯ Австрийн Гадаад бодлого, НҮБ-ын нийгэмлэгтэй хамтран Вена дахь дипломат корпус, гадаад бодлого судлаачид, сонирхогчд оролцсон “Өөрчлөгдөн буй дэлхийд жижиг болон дунд хэмжээний улс орнуудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр дугуй ширээний уулзалтыг энэ сарын 15-ны өдөр Вена хотод зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг БНАУ-ын Гадаад хэргийн.....Дэлгэрэнгvй>>

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн 6 дахь удаагийн тэмцээнд БН Австри Улсаас оролцсон эмэгтэй баг амжилттай оролцлоо
2011 оны 11-р сарын 14
Элчин сайд

Польш Улсын Ворцлав хотноо зохион байгуулагдсан Европ дахь монголчуудын Сагсан бөмбөгийн 6 дахь удаагийн тэмцээнд нийт 8 эмэтгэй баг оролцсон бөгөөд Австри Улсаас оролцсон Б.Мичид ахлагчтай эмэгтэй баг 2-р байранд шалгарч мөнгөн медаль, алсын зайн шидэлтээр мөн 2-р байрыг эзэлж шагнуулсан бол шилдэг тоглогчоор манай тамирчин Б.Мичид шалгарч Австри Улсад амьдарч, сурч байгаа нутаг нэгтнүүдээ баярлууллаа.
Багт баяр хүргье!

Австри дахь монголчуудыг төлөөлөн сагсан бөмбөгийн эмэгтэй баг оролцно
2011 оны 11-р сарын 11
Элчин сайд

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойг угтан 2011 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Польш Улсын Вроцлав хотноо зохиогдох Европ дахь монголчуудын Сагсан бөмбөгийн 6 дахь удаагийн тэмцээнд Австри дахь монголчуудыг төлөөлөн Б.Мичид ахлагчтай эмэгтэй баг оролцож, хурд хүчээ сорин өрсөлднө.
ЭСЯ-ны консул Ш. Алтансүх багын тамирчдыг хүлээн авч уулзаж, ЭСЯ-ны зүгээс.....Дэлгэрэнгvй>>

“Discover Mongolia” – “Монголтой танилцахуй” өдөрлөг боллоо
2011 оны 11-р сарын 07
Элчин сайд

Монгол улс тусгаар тогтносны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол улс 20 дугаар зуунд” гэрэл зургийн үзэсгэлэн11 дүгээр сарын 2-12-ны өдрүүдэд Вена хотын төв номын санд гарч байна.
Тус үзэсгэлэнгийн үеэр энэ сарын 4-нд “Discover Mongolia” – “Монголтой танилцахуй” сэдвийн дор Монголыг сонирхогчдод зориулан монголчуудын амьдралын өвөрмөц хэв маяг, ардын болон уртын дуу, монгол ардын бүжиг, цам бүжиг,.....Дэлгэрэнгvй>>

“Монгол улс ХХ зуунд” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
2011 оны 11-р сарын 07
Элчин сайд

“Монгол улс ХХ зуунд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Вена хотын Төв номын санд 2011 оны 11 дүгээр сарын 2-нд нээгдлээ.
Энэхүү үзэсгэлэнг Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Австри Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, Вена хотын захиргаатай хамтран зохион байгуулж байгаа юм байна. Түүнд Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар.....Дэлгэрэнгvй>>

Зарлал

“Монгол улс 20 дугаар зуунд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2011 оны 10-р сарын 20

Элчин сайд

Монгол улс тусгаар тогтносны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ЭСЯ, Вена хотын захиргаатай хамтран “Монгол улс 20 дугаар зуунд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Вена хотын төв номын санд 2011 оны 11 дүгээр сарын 2-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөн, хөрш хоёр болон бусад их гүрнээр тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх гэсэн удаа дараагийн.....Дэлгэрэнгvй>>

Зарлал

БН Австри Улсад оршин суугаа нийт монгол иргэдийн анхаарал

2011 оны 10-р сарын 03

Элчин сайд

Иргэний шинэчилсэн бүртгэлийн хугацааг энэ оны 12 дугаар сарын 1-нийг хүртэл сунгах болсныг мэдэгдье.

Буртгэл авах өдрүүд:

Даваа, Мягмар мөн Пүрэв гарагуудад 9.00-12.00 цагийн хооронд.

Иргэд иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг эх хувиар нь авчрах шаардлагатай (иргэн бүр өөрийн ургийн овог,монгол улс дах гэрийн хаягаа тодорхой мэдэж байх) ба 16 хүртэлх насны хүүхдүүд бүртгэлд хамрагдахын тулд монгол улсын төрсний гэрчилгээ авсан байх шаардлагатайг анхаарна уу.

Бүртгэл авах цагийн хуваарийг анхааран бүртгэлд шаардагдах бичиг баримтыг бүрэн бүрдүүлэн авчрахыг хүсье.
Асуух лавлах зүйл гарвал холбогдох утасны дугаар:

Утас: 01-535280714
email: zul@embassymon.at

Монголын дипломат албаны ойг тэмдэглэж байна
2011 оны 09-р сарын 16
Элчин сайд

Монголын орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсыг танилцуулах, сурталчлах зорилгоор Австрийн “Society” сэтгүүл энэ оны 2 дахь дугаарынхаа “Улс орны тухай танилцуулга” буландаа Монгол Улсыг онцлон, 18 нүүр бүхий танилцуулга гаргалаа. Тус дугаарт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Х.Фишер,тус улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан нарын мэндчилгээ.....Дэлгэрэнгvй>>

Зарлал

Иргэдийн шинэчилсэн бүртгэл
2011 оны 08-р сарын 31

Элчин сайд

Тус ЭСЯ 2011 оны 6 дугаар сарын 16-аас иргэдийн шинэчилсэн бүртгэлийг өнөөг хүртэл нийт 75 хоног Вена, Линц, Зальцбург хотод хийсэн бөгөөд 9-р сард Хорват,Итали,Словенийн зарим хотоор явж ажиллах төлөвлөгөөтэй байна. Бид завсар зайнд нь ирж буцах үедээ Вена хотод бүртгэлээ үргэлжлүүлэн хийх тул бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд бидэнтэй утсаар холбогдон лавлаж үлдсэн цөөхөн хоногт зохион байгуулалттайгаар оролцохыг хүсье.

Цам бүжгийн тухай танилцуулав
2011 оны 06-р сарын 28
Элчин сайд

Австри Улсад суугаа Монголын ЭСЯ, Австри дахь “Европ дахь Монголын соёлын төв” нийгэмлэг хамтран 6 дугаар сарын 22-нд Вена хотын Хофбургт “Цам бүжгийн тухай” танилцуулга-яриа хийлгэв. Тус арга хэмжээнд ардын урлагын “Хөх монгол” хамтлаг оролцон уран бүтээлээсээ сонирхуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татлаа.Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ой, Үндэсний эрх....Дэлгэрэнгvй>>

Зарлал
2011 оны 06-р сарын 22
Элчин сайд

Иргэдийн шинэчилсэн бүртгэл Вена дахь Монгол Улсын ЭСЯ дээр явагдаж байгаа ба Вена болон ойролцоох хотуудад оршин суугаа Монгол иргэд тус ЭСЯ дээр бүртгэлд хамрагдах боломжтой.Бүртгэлд хамрагдах иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд тус дөхөм болох үүднээс ЭСЯ дээр ирж бүртгэлд хамрагдах хүсэлтэй байгаа иргэд 01/5352807-14 дугаарын утсаар холбогдон урдчилан цаг авах зайлшгүй шаардлагатайг анхаарна....Дэлгэрэнгvй>>

БН Австри Улсад оршин суугаа нийт Монгол иргэдийн анхааралд
2011 оны 06-р сарын 13
Элчин сайд

Иргэдийн шинэчилсэн бүртгэл Вена хотод оршин суугаа иргэдэд энэ оны 6 дугаар сарын 17-ны Баасан, 18-ны Бямба гарагуудад 09.00-17.00 цагийн хооронд ЭСЯ дээр явагдах тул та бүхэн иргэний бичиг баримт болох гадаад паспортаа, (шаардлагатай бол иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ)авчран бүртгэлдээ хамрагдна уу.Та бүхэнд бүртгэлтэй холбоотой асуух лавлах зүйл гарвал манай ЭСЯ-ны Консулын Газрын 01/5352807-14 дугаараар.. ..... Дэлгэрэнгvй>>

БН Австри Улсад оршин суугаа нийт Монгол иргэдийн анхааралд
2011 оны 05-р сарын 26
Элчин сайд

Иргэдийн шинэчилсэн бүртгэл энэ оны 6 дугаар сард багтан тус улсад суугаа ЭСЯ-ны Консулын Газраар дамжин зохиогдно. Уг бүртгэлийн талаарх нарийн тов одоогоор гараагүй байгаа ба бүртгэлийн ажил эхлэх тов тодорхой болмогц зарлалыг цаг тухайд нь тавих болно.Та бүхэнд бүртгэлтэй холбоотой асуух лавлах зүйл гарвал манай ЭСЯ-ны Консулын Газрын 01/5352807-14 дугаараар холбогдон лавлах боломжтой. ..... Дэлгэрэнгvй>>

Гадаадад оршин суугаа монгол улсын иргэн иргэний шинэчилсэн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?
2011 оны 05-р сарын 26
Элчин сайд

Өөрийн амьдарч байгаа улсад Монгол улсаас ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар, элчин сайдын яам, консулын газарт биеэр очиж бүртгүүлнэ. Бүртгэл эхлэх хугацаа, ажиллах хуваарь гэх мэт холбогдох мэдээллийг элчин сайдын яамнаас авах боломжтой.
Гадаадад оршин суугаа иргэдээ шинэчилсэн бүртгэлд аль болох хүндрэл чирэгдэлгүй бүрэн хамруулах зорилгоор тусгай журам гарган зохицуулсан. Уг журамд зааснаар..... Дэлгэрэнгvй>>

"Нарны баяр" спорт өдөрлөг (Зарлал)
2011 оны 04-р сарын 26
Элчин сайд

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нарны Баяр" -Спорт өдөрлөгийг 2010 оны 4 сарын 30 ны өдрийн Бямба гарагт GRG 21 "Bertha von Suttner" – Schulschiff , Donauinselplatz, 1210 Wien-нд зохиогдох гэж буйг та бүхэнд мэдэгдэхдээ таатай байна.
Та бүхэн энэ удаагын тэмцээнд Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар гэсэн 3 тэмцээнд нас харгалзахгүй оролцож болно. сонирхсон хүмүүс/багууд 069919588178, 06767649838 дугаараар холбоо барина уу. .... Дэлгэрэнгvй>>

Европ дахь монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээн зохион байгуулагдах гэж байна (Зарлал)
2011 оны 03-р сарын 26
Элчин сайд

Европын Холбооны улсуудын хот, муж, улс хоорондын монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээн ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2011 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд, Alt Moabit 10, 10557 Berlin хаягаар орших спортын зааланд зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээнийг анх Монгол Улсаас БНПУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Польш Улс дахь монголчуудын холбоо, спортын нэрт тамирчид,ахмад сагсан бөмбөгчдийн .... Дэлгэрэнгvй>>

МОНГОЛЫН ЗАЛУУ УДИРДАГЧДЫН ЕВРОП ТИВИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ИСТАНБУЛ ХОТ 2011 ОН (Зарлал)
2011 оны 03-р сарын 15
Элчин сайд

МонАме шинжлэх ухааны судалгааны төв Зориг сантай хамтран уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “ Монголын залуу удирдагч ” чуулга уулзалт 2011 оны 5 дугаар сарын 6-7 ны өдрүүдэд Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хотод зохиогдох гэж байна. “Urban Mongolia” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдах уг арга хэмжээнд Европын орнуудад бакалавр болон магистрын зэрэг горилон амжилттай суралцаж буй 15 оюутан хамрагдах бөгөөд сонгогдсон оюутан залуус нь .... Дэлгэрэнгvй>>

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ
2011 оны 03-р сарын 07
Элчин сайд

Шинэ жил, шинэ сарын эхэнд эх орныхоо нийслэлд хуран цугларсан Монгол Улсаас гадаад улсуудад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын тэргүүн та бүхэнд юуны өмнө сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.Эрхэм хүндэт ахмад дипломатууд болон яамныхаа ажилтнуудын амрыг эрэн мэндчилье.Их Монгол улсын төрийн алтан аргамж болсон гадаад харилцаа дипломат албаны уламжлалыг өнөө цагт нэт төртэй залгуулж яваа Та бүхэнтэйгээ мэндчилж, .... Дэлгэрэнгvй>>

Элчин сайд нарын зөвлөгөөн боллоо
2011 оны 03-р сарын 07
Элчин сайд

Гадаад харилцааны яаманд Монгол улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн болж байна.
Хурлыг нээж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монголын дипломат албаны 100 жил болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьлаа. Зөвлөгөөнөөр гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрлөх нөхцөлд анхаарах, тэдний эрхийг .... Дэлгэрэнгvй>>

Дөрөвдүгээр сард гадаадад байгаа Монгол Улсын иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдана
2011 оны 03-р сарын 03
Элчин сайд

Хүний хөгжлийн сангийн хишиг хувь хүртээх ажлыг иргэний бүртгэлийг боловсронгуй болгохтой уялдуулан зохион байгуулах шийдвэрийг төр засгаас гаргасны дагуу энэ дөрөвдүгээр сараас ЭСЯ-ны Консулын Газраар дамжуулж бүртгэл хийнэ. Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж төрөөс үзүүүлж байгаа нийгмийн халамж үйлчилгээгээ хүртэх, нөгөөтэйгүүр стратегийн орд газруудаас иргэн бүрт хувьцаа хүртээх шийдвэр гарсан тул иргэд гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж .... Дэлгэрэнгvй>>

Монгол-Италийн хамтарсан комиссын анхдугаар хуралдаан боллоо
2011 оны 02-р сарын 22
Элчин сайд

Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 16-нд Италийн Эдийн засгийн хөгжлийн яаманд болж өнгөрөв. Комиссын хуралдаанд монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Италийн талыг Эдийн засгийн хөгжлийн сайд П.Романи тэргүүлж оролцжээ.
Төлөөлөгчид хоёр улсын улс төр, эдийн засаг,.... Дэлгэрэнгvй>>

ХАА-ийн сангийн ээлжит хуралдаанд оролцов
2011 оны 02-р сарын 22
Элчин сайд

БНИУ-ын Ром хотноо 2 дугаар сарын 19-20-нд Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС)-гийн 34 дүгээр ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Тус сангийн Захирагчдын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын захирагч, Монгол Улсаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай хуралын ерөнхий шүүмжлэлд оролцож үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ сангаас гаргасан “Хөдөөгийн ядуурал-2011” илтгэл нь хөдөөгийн ядуурлын өнөөгийн.... Дэлгэрэнгvй>>

Эдийн засгийн форум Миланд чуулав
2011 оны 02-р сарын 22
Элчин сайд

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаад хөрөнгө оруулалтын газар, Италийн Гадаад хэргийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад худалдааны хүрээлэнтэй хамтран Монголын эдийн засгийн байдлыг илүү сайн танин мэдэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх зорилгоор бизнес уулзалтыг энэ сарын 14-нд Милан хотноо зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд.... Дэлгэрэнгvй>>

DOZ-Entertainment „ Амь нэгт монголчууд „ хошин шогийн тоглолт Вена хотноо (Зарлал)
2011 оны 01-р сарын 20
Элчин сайд

DOZ-Entertainment (Доёо-Доржсүрэн,Баатархүү, Зулаа, Өлзийхүү, Хүрлээ ) Австри улсад амьдарч байгаа монголчууддаа зориулан „Амь нэгт монголчууд „ нэртэй хошин шогийн тоглолтоо 2011.02.02-нд БН Австри улсын Вена хотноо тавих гэж байна.
Тоглолт :
ХААНА: Schutzhaus am Neugebäude
1110 Wien, Simmeringer Hauptstraße 289
ХЭЗЭЭ: 02.02.2011, 18:00 цагаас оруулж эхэлнэ.... Дэлгэрэнгvй>>

Оюутан залуучууд шинэ жилийн баяраа тэмдэглэлээ
2010 оны 12-р сарын 31
Элчин сайд

БНАУ-д сурч буй монгол оюутнууд 12 дугаар сарын 28-ны өдөр Вена хотноо шинэ жилийн баяраа тэмдэглэв. Австри дахь Монгол оюутны холбооноос жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд зөвхөн Вена хотод сурдаг төдийгүй тус улсад сурдаг нийт монгол оюутнууд өөр өөрсдийн хотоос зорин ирж,дуулж бүжиглэн нэгэн оройг хамтдаа хөгжилдөн өнгөрөөлөө. Уг баярын арга хэмжээнд тус улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл оролцон, мэндчилгээ дэвшүүлж, шинэ жилийн баярыг зохион.... Дэлгэрэнгvй>>

Элчин сайд Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив
2010 оны 12-р сарын 21
Элчин сайд

Монгол Улсаас Хорват Улсад суух Элчин сайд Ж.Энхсайхан Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Йосопович-д 12 дугаар сарын 15-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараагаар Ерөнхийлөгч Иво Йосопович Элчин сайдтай тусгайлан уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Иво Йосопович Монгол Улсаас анхны Элчин сайд Итгэмжлэх жуух ... Дэлгэрэнгvй>>

Миланд Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдлээ
2010 оны 11-р сарын 17
Элчин сайд

Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлт энэ 11 дүгээр сарын 17-ны өдөр Милан хотноо боллоо.
Нээлтийн ёслолын ажиллагаанд Милан хотын удирдлагын болон бизнесийн төлөөлөгчид, Милан дахь өргөмжит консулууд болон Миланд амьдарч, сурч буй монгол иргэд оролцлоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БН Итали улсад хавсран суугаа Элчин сайд Ж. Энхсайхан, Миланд албан ёсны
... Дэлгэрэнгvй>>

”Монголын соёл ба европын орнууд” нийгэмлэг байгуулагдлаа
2010 оны 11-р сарын 12
Элчин сайд

Монгол улс болон Европын Холбооны гишүүн орнуудын хооронд нийгэм, соёлын солилцоог дэмжих зорилготой “Монголын соёл ба европын орнууд” нийгэмлэг Вена хотноо байгуулагдан энэ оны 11 дүгээр сарын 10-нд албан ёсны нээлтээ хийж, Австрийн ОRF радиогийн албаны дарга Ф.Симбургерийг нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонголоо.Австри Улсад амьдарч буй Монгол Улсын иргэн Б.Мөнгөнчимэг, Д.Уранзаяа болон Австрийн парламентийн гишүүн К.Гартлейнер нарын... Дэлгэрэнгvй>>

Цөмийн станц барихаа эхлээд шийдэх хэрэгтэй
2010 оны 11-р сарын 06
Элчин сайд

Монгол Улсаас Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсаас ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхантай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
-Монгол-Австрийн эдийн засаг, соёл, боловсролын өнөөгийн хамтын ажиллагааны талаар Элчин сайдын хувьд Та юуг онцлон хэлэх вэ? Өнөөдөр энэ харилцаа ямар түвшинд хүрсэн бэ?
-Монгол-Австрийн харилцаа амжилттай хөгжиж байгаа. Манай улс Венад ЭСЯ-аа нээн ажиллуулж эхэлснээс хойш ... Дэлгэрэнгvй>>

Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан НҮБ-ын Вена дахь төвийн шинэ захиралтай уулзав
2010 оны 10-р сарын 26
Элчин сайд Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан Вена дахь НҮБ-ын төв салбарын Ерөнхий захирал бөгөөд НҮБ-ын МБГХТА-ны гүйцэтгэх захирлаар энэ оны 7 дугаар сард томилогдон 9 дүгээр сараас үүрэгт ажилдаа ороод буй ноён Ю.Федотовтой уулзав. Уулзалтын эхэнд Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан ноён Ю.Федотовт шинэ албанд томилогдсонд болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцид оролцогч талуудын бага хурлын 5 дугаар чуулганыг амжилттай... Дэлгэрэнгvй>>
Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг консулын газар нь тоолно
2010 оны 07-р сарын 26
Элчин сайд Хүн ам, орон сууцны тооллогыг энэ оны арван нэгдүгээр сарын 11-17-нд улс орон даяар зохион байгуулах болсон. Хүн ам, орон сууцны тооллого явуулахдаа иргэдээс бичиг баримт шаардахгүй. Харин тухайн иргэн өөрийн оршин сууж байгаа газрын засаг захиргааныхаа нэгжид бүртгэлгүй бол тооллогоос өмнө бүртгүүлэх, шинээр төрсөн хүүхэд гэрчилгээ авах зэрэг иргэнийхээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад л болно.
Гадаадад хууль ёсоор амьдарч байгаа ...
Дэлгэрэнгvй>>
Австри дахь Монголчуудын наадам
2010 оны 07-р сарын 14
Элчин сайд Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмыг Монгол туургатны Европ дахь конвенц, Австри дахь Монголын оюутны холбоо, Вена хотын соёлын хэлтэс, Австри-Монголын “Очир” нийгэмлэг, Вамед компани, Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-ны оролцоо, дэмжлэгтэйгээр 7 дугаар сарын 11-ний өдөр Вена хотноо зохион байгуулав.
Наадмын ажиллагаанд Вена, Линц, Грац, ...
Дэлгэрэнгvй>>
Мэндчилгээ
2010 оны 07-р сарын 08
Элчин сайд Австри Улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын мэндчилгээг Элчин сайдын яамны нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхны ерөөл айлтгая.
Монголын ард түмэн их баяр наадмаа амжилт бүтээлийн дээд, алс ирээдүйн зорилго, эх орныхоо хөгжил ...
Дэлгэрэнгvй>>
"Нарны баяр" спорт өдөрлөг (Зарлал)
2010 оны 04-р сарын 13
Элчин сайд Бидний жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нарны Баяр" -Спорт өдөрлөгийг 2010 оны 4 сарын 24ны өдрийн Бямба гаригт Bezirksvorsteher-Stellvertreterin Wien 21, Frau Ilse Fitzbauer-ийн ивээл дор Schulschiff дээр зохиогдох гэж буйг та бүхэнд мэдэгдэхдээ таатай байна.
Та бүхэн энэ удаагын тэмцээнд Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар гэсэн 3 тэмцээнд нас харгалзахгүй оролцож болно. сонирхсон хүмүүс/багууд ...
Дэлгэрэнгvй>>
"Ахмад сагсан бөмбөгчдийн II тэмцээн" (Зарлал)
2010 оны 04-р сарын 09
Элчин сайд Европын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын "Ахмад сагсан бөмбөгчдийн II тэмцээн" 2010 оны 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд БНУУ-ын БУдапешт хотод болно. Уг тэмцээнийг БНУУ-д суугаа Монгол улсын ЭСЯ. Унгар дахь Монголчуудын Холбоо хамтран зохион байгуулж байна.
Уг тэмцээнд: Эрэгтэй -40 наснаас дээш,
Эмэгтэй -30 наснаас дээш тамирчид оролцоно
Тэмцээний үеэр торгуулийн болон ...
Дэлгэрэнгvй>>
МОНГОЛЫН ЗАЛУУ УДИРДАГЧДЫН ЕВРОП ТИВИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МИЛАН ХОТ 2010 ОН (Зарлал)
2010 оны 03-р сарын 16
Элчин сайд “Монголын Залуу Удирдагч” чуулга уулзалтын хилийн чанад дахь анхны хөтөлбөри йг Монгол-Америкийн МонАме шинжлэх ухаан судалгааны төвөөс АНУ-ын Вашингтон хотноо 2009 оны 3 дугаар сард АНУ дахь Монгол улсын элчин сайдын яам, Хойд Америк- Монголын бизнес зөвлөл болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Монголд 2003 оноос хойш “Залуу Удирдагч” хөтөлбөрийг Зориг сан санаачлан, үйл ажиллагаагаа 7 жилийн турш хэрэгжүүлж байна... Дэлгэрэнгvй>>
Элэг нэгтнүүд нь талийгаачийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлэв
2010 оны 03-р сарын 05
Элчин сайд Өнгөрсөн долоо хоногт тус улсын Wels хотод нэгэн монгол эмэгтэй дугуйтай явж байхад нь цэргийн сургуулийг ачааны машин дайрч автын томоохон осол гарч хүний амь эрсдсэн хэрэг гарсан: Сэтгэл таагүй мэдээг сонссон Linz, Graz – ийн элэг нэгтнүүд нь талийгаачийн ар гэрийнхэн, гурван хүүхдэд нь эмгэнэлээ илэрхийлж хандив цуглуулж илгээсэн байна.
Монгол, Австрийн ЗГХХК-ын хуралдаан амжилттай явагдаж өндөрлөв
2010 оны 02-р сарын 26
Элчин сайд Монгол, Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан Комиссын ээлжит IV хуралдаан 2 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Вена хотноо амжилттай явагдаж өндөрлөв.
Хамтарсан комиссын хуралдааны үеэр хоёр тал Монгол, Австрийн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа болон хамтын ажиллагааны зарим бусад асуудлаар ярилцан, үйлдвэрлэл, санхүү, аялал жуулчлал, ...
Дэлгэрэнгvй>>
“Дэлхийн цом”-ын тэмцээнд манай тамирчид алт, мөнгөн медалийн эзэн боллоо
2010 оны 02-р сарын 18
Элчин сайд Австрийн Вена хотноо энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болсон жүдо бөхийн “ Дэлхийн цом”-ын тэмцээнд манай тамирчин ОУХМ Д. Төтөрхүлэг 60кг-ын жинд өрсөлдөж аваргын aлтaн медалийн эзэн болсон бол 66кг-д барилдсан ОУХМ С. Мияарагчаа мөнгөн медаль хүртэж бахдам амжилт гаргалаа.
Монгол Улсын ардын багш, дасгалжуулагч Ч. Насантогтохоор удирдуулсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н. Түвшинбаяр, Монгол Улсын ...
Дэлгэрэнгvй>>
Австри дахь монголчууд "Цагаан сарын баяр"-аа тэмдэглэлээ
2010 оны 02-р сарын 18
Элчин сайд Арван долдугаар жарны “ Тийн урвагч – төмөр бар жилийн шинийн нэгний өглөөнөөс эхлэн Австрид суралцаж, ажиллаж аж төрөн суугаа монгол иргэд, тэрчилэн монголын уламжлалт ёс заншлыг мэдэх австри анд нөхөд маань ЭСЯ-нд ирж золгосон, өөр хоорондоо амар мэндээ мэдэлцсэн хөл хөдөлгөөнтэй өдөр болж өнгөрлөө. Золгохоор ирж байгаа монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь уламжлалт зан заншлаараа бахархдаг, эв нэгдэлд тэмүүлдэг болсны илрэл ... Дэлгэрэнгvй>>
Монгол улс олон улсын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийлгэлээ
2010 оны 02-р сарын 17
Элчин сайд Та бүхэнд айлчлан ирж буй билгийн тооллын арван долдугаар жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, энх тунх, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг айлтгаж байна.
Сар шинийн баярын золголт уламжлалт ...
Дэлгэрэнгvй>>
ОУАЭА-ийн Захирагчдын зөвлөлийн захирагчид Японд ажлын айлчлал хийлээ
2010 оны 02-р сарын 17
Элчин сайд ОУАЭА-ийн Захирагчдын зөвлөлийн гишүүн Монгол, Кени, Румын, Перу болон Украины захирагчид энэ 2 сарын 8-13-нд Японы Засгийн газрын урилгаар Японд ажлын айлчлал хийж Чиба дахь Радиологи судлалын үндэсний хүрээлэн, Цуруга дахь цөмийн Монжу хэмээх реакторын барилгын явцтай тус тус танилцсан байна. Мөн захирагчид Гунмагийн Их сургуулийн Хорт хавдартай тэмцэх цацрагийн эмчилгээний төвд болсон дунуй ширээний ярилцлагад оролцож Японы . ... Дэлгэрэнгvй>>
Австри Улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа эрхэм хүндэт монголчууд аа! (Зарлал)
2010 оны 01-р сарын 27
Элчин сайд Та бүхэнд айлчлан ирж буй билгийн тооллын арван долдугаар жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, энх тунх, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг айлтгаж байна.
Сар шинийн баярын золголт уламжлалт ...
Дэлгэрэнгvй>>
Монголын дипломат ажилтан нар цөмийн цахилгаан станцын ажиллагаатай танилцав
2010 оны 01-р сарын 27
Элчин сайд Тус ДТГ нь ОУАЭА-тай харилцах асуудлыг хариуцаж ажилдаг юм. Монгол Улс цөмийн эрчим хүчний хөтөлбөр боловсруулж цөмийн цахилгаан станц барьж ажиллуулах бодлого явуулж эхэлж байгааг харгалзан энэ сарын 25-ны өдөр тус ДТГ-ын дипломат нар БНУУ-ын Пекш хотын ойролцоо байдаг цөмийн эрчим хүчний станцад зочилж үйл ажиллагаатай нь танилцав.
Тус цөмийн эрчим хүчний станц нь 1982 онд баригдаж цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд саявтар...
Дэлгэрэнгvй>>
Элчин сайд Ж.Энхсайхан Австри Улсын Зальцбург мужийн засаг даргатай уулзав
2010 оны 01-р сарын 20
Элчин сайд Элчин сайд Ж.Энхсайхан Австри Улсын Зальцбург мужийн засаг дарга хатагтай Габриэлэ Бургшталлертай энэ оны нэгдүгээр сарын 20-нд уулзаж, хоёр тал цаашид хамтарч ажиллаж болох чиглэлийн талаар санал солилцов. Засаг дарга Г. Бургшталлер манай талын хүсэлтээр ирэх хоёрдугаар сарын 23-нд Вена хотноо болох Монгол-Австрийн засгийн газар хоорондын эдийн засгийн хамтарсан комиссын хуралдаанд төлөөлөгчөө оролцуулахаар болов. Үүний зэрэгцээ хоёр тал... Дэлгэрэнгvй>>
Элчин сайд Ж.Энхсайхан Жорж Маршаллын нэрэмжит Европын судалгааны төвд зочлов
2010 оны 01-р сарын 20
Элчин сайд Элчин сайд Ж.Энхсайхан энэ нэгдүгээр сарын 19-нд Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Жорж Маршаллын нэрэмжит Европын судалгааны төвд зочлов. АНУ-ын Пентагон болон Германы БХЯ хамтран ажиллуулдаг тус төвийн захирал др. Жон Роуз, АНУ-ын талын орлогч захирал др. Жеймс МакДугалл, Бен Рид Элчин сайдыг хүлээн авч уулзаж төвийнхаа ажиллагааны талаар танилцуулав. Хоёр тал ирэх жил буюу 2011 онд манай улсын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ... Дэлгэрэнгvй>>
Австри дахь монголчуудын шинэ жилийн цэнгүүнүүд боллоо
2009 оны 12-р сарын 28
Элчин сайд Энэ 12 дугаар сарын 25-нд Австрийн Линц хотноо оршин суудаг монголчуудын шинэ жилийн баярын үдэшлэг болов. Үдэшлэгийн үеэр олон төрлийн үзүүлбэр үзүүлж, Монголын хошин урлагийн МАСК продакшныхан тоглож цэнгүүнд оролцогчдоос өндөр үнэлгээ авав. ЭСЯ-аас уригдан оролцлоо. Мөн 26-нд Вена хотноо Naturedance studio уламжлалт багт наадам-цэнгүүнээ зохион байгуулж олон монголчууд гэр бүлийнхээ хамт буюу хамт олноороо оролцсон байна. Элчин сайд Ж.Энхсайхан ... Дэлгэрэнгvй>>
Австри дахь Мoнголчуудын Маскарад 2010 шинэ жилийн цэнгүүнд урьж байна (Зарлал)
2009 оны 12-р сарын 19
Элчин сайд Чоно хамтлаг өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээс гадна Чингис хаан ,Харанга ,Никитон ,Хурд хамтлагуудын сэтгэлд хоногшсон дуунуудаар шинэ жилийн бэлэг барина. Мөн азтай 10 үзэгч Чоно хамтлагийн лого зураг бүхий фудболк,CD -гээр шагнуулж шинэ оныхоо аз хийморийн үүдийг нээх болно.Түүгээр ч зогсохгуй хэн сайн дуулж ,хэн сайн бүжиглэж ,хэн сайн тоглож байгааг Натурдаанс студээс шагнах болно.Та бүхэн амьд хамтлагтай, амьд хөгжимтэй жинхэнэ амьд шинэ жилээ ... Дэлгэрэнгvй>>
“Монголын вальсийн үдэш-2009” шинэ жилийн үдэшлэгт урьж байна (Зарлал)
2009 оны 12-р сарын 14
Элчин сайд “Очир” нийгэмлэгээс жил бүр зохиодог “Монголын вальсийн үдэш” хэмээх цэнгээнт арга хэмжээ энэ 12 сарын 31-ний 19 цагт болох тул түүнд өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус арга хэмжээнд хүндэт зочноор Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Ж. Энхсайхан болон “Raifessen” банк холдингийн Ерөнхий захирал, Австрийн “Raifessen” төв банкны орлогч захирал Херберт Штепик нар оролцоно.
Хаяг: ...
Дэлгэрэнгvй>>
Элчин сайд иргэдтэй уулзав
2009 оны 12-р сарын 14
Элчин сайд Элчин сайд Ж.Энхсайхан хэлсэн үгэндээ 2009 оны онцлог үйл явдлууд, мөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд ЭСЯ-аас хийсэн ажлыг товч танилуулав. ЭСЯ нь уэв сайтаа шинэчилж иргэдтэй шууд харилцах боломжтой болсныг тэрээр мэдэгдлээ. ЭСЯ-ны зөвлөх, консул Ш. Алтансүх иргэдтэй хийж ирсэн ажлын талаар танилцууллаа. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд Х. Золжаргал оролцож Засгийн газраас хөдөө аж ахуй, үйлдвэржүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний . ... Дэлгэрэнгvй>>
Монгол Улсын ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал ЮНИДО-ын Ерөнхий захирал К. Юмкеллатай уулзав
2009 оны 12-р сарын 11
Элчин сайд Монгол Улсын ХХААХҮ-ийн дэд сайд, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын ХШ бага хуралд оролцож буй Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн Х. Золжаргал тус байгууллагын Ерөнхий захирал К. Юмкеллатай уулзаж Монгол Улс-ЮНИДО-гийн харилцааны талаар санал солилцов. Уулзалт ярианы үеэр хоёр тал хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, тэдгээрийг хэрэгжүүлэхэд босгох хөрөнгө, мөн Ерөнхий захиралын Монгол Улсад хийх айлчлалын тов, ... Дэлгэрэнгvй>>
Байнгын төлөөлөгч Ж. Энхсайхан ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкия Аманотой уулзав
2009 оны 12-р сарын 11
Элчин сайд Байнгын төлөөлөгч Ж. Энхсайхан 12 сарын 1-нээс ажилдаа орж буй ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкия Аманотой уулзаж Монгол Улс-Агентлагийн харилцааны асуудлаар, түүний дотор 2009-20014 онд хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр (CPF)-ийн төсөл, Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх бүсийн нэгэн төв болгох (PMDS)-той холбогдсон асуудал, мөн 2010 онд хамтран Монголд хийх хурлын талаар тус тус ярилцсан байна.
Элчингүүд тариаланчдад хандив өргөжээ
2009 оны 11-р сарын 28
Элчин сайд Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр газар тариалангийн бүс нутгаар цас орсноос багагүй хэмжээний ургац налж хохирол учирсан билээ. Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нар тариаланчдад тохиолдсон уг бэрхшээлийг даван туулахад зориулж хандив өргөх арга хэмжээ зохион байгуулсан байна. ГХЯ-ны хамт олон, Гадаадын хөрөнгө оруулалтын газрынхан, гадаад орнуудад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд нийт 18 сая төгрөгийн хандив цуглуулжээ. ... Дэлгэрэнгvй>>
Австри улсад ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол иргэдэд (Зарлал)
2009 оны 11-р сарын 17
Элчин сайд Монгол улсаас БНАвстри Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Энхсайхан 2009 оны арванхоёрдугаар сарын 11 ний 19 цаг 30 минутаас нийт монгол иргэдтэйгээ уулзаж, чөлөөт ярилцлага зохион байгуулах тул монголчууд Та бүхэн уг арга хэмжээнд идэвхитэй оролцохыг хүсье. Тэрчлэн уулзалтад Консул Ш.Алтансүх, ЭСЯ-ны бусад дипломат ажилтан оролцох тул элчин сайд, консул, дипломат ажилтнуудаас сонирхсон аливаа асуултандаа хариулт авах, харилцан ... Дэлгэрэнгvй>>
Элчин сайд Ж.Энхсайхан МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой уулзав.
2009 оны 11-р сарын 15
Элчин сайд Элчин сайд Ж.Энхсайхан энэ сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой уулзаж Монгол-Австрийн харилцааны талаар мэдээлэв. Уулзалтын үеэр Элчин сайд мөн ОУАЭА-тай хамтарч ажиллах, түүниий дотор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, тэрхүү өвчнийг эрт оношлох, зөв эмчлэх зэрэг асуудлын талаар хөндөж ярьсан байна. ... Дэлгэрэнгvй>>
Монгол орныг сурталчлах арга хэмжээ зохион байгуулав
2009 оны 11-р сарын 11
Элчин сайд НҮБ-ын Вена дахь салбарын Эмэгтэйчүүдийн холбооны (UN Women’s Guild) хүрээнд Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ/Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа БТГ энэ сарын 11-нд тус холбооны гишүүн Монголын иргэн Б.Батгэрэл (Элчин сайдын гэргий), Л.Хажидсүрэн нартай хамтран Монгол орныг сурталчлах арга хэмжээ зохион байгуулав. Тус арга хэмжээний үеэр ЭСЯ-ны төлөөлөгч үг хэлсний сацуу Монгол орны тухай баримтат кино үзүүлж, зочдыг монгол ... Дэлгэрэнгvй>>
Айлчлал хойшлогдов
2009 оны 11-р сарын 11
Элчин сайд ЮНИДО-гийн Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла манай улсад энэ 11 дүгээр сарын 12-13-нд айлчлах байснаа томуугийн А хүрээний Н1N1 вирусын халдвар (гахайн томуу) манай улсад нэлээд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан айлчлалаа ирэх жил хийх болгож хойшлууллаа.
Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн (Зарлал)
2009 оны 11-р сарын 05
Элчин сайд 2006 онд анх “Оюутны нөхөрсөг уулзалт тэмцээн”-ээс гараагаа эхэлсэн "Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн" жил бүр уламжлал болон аваргаа шалгаруулсаар, энэ удаа ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2009 оны 11 дүгээр сарын 21 - 22–ны өдрүүдэд 4 дэх удаагаа зохиогдох гэж байна. Энэ тэмцээн нь залуусын бие бялдар, авхаалж самбаагаа сорих спортын томоохон өрсөлдөөн төдийгүй европын улс орнуудад сурч, ажиллаж амьдарч ... Дэлгэрэнгvй>>
НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ КАНДЭ К.ЮМКЕЛЛА МОНГОЛД АЙЛЧИЛНА
2009 оны 11-р сарын 05
Элчин сайд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын /ЮНИДО/ Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла 2009 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дөхөм үзүүлэх, Монгол, ЮНИДО-гийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно.
Айлчлалын үеэр ЮНИДО-гийн Ерөнхий ...
Дэлгэрэнгvй>>
Хог боловсруулах үйлдвэртэй танилцсан тухай
2009 оны 11-р сарын 01
Элчин сайд Австри улс нь хог боловсруулах, хог хаягдлыг нийтийн орон сууцны халаалтад ашиглах технологиороо дэлхийд тэргүүлдэг орны нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэхүү салбар дахь Австрийн туршлагаас суралцан Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр барих тал дээр хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор асуудлыг ЭСЯ-ныхан Вена хотын хог боловсруулах Шпиттелау үйлдвэрт очиж үйл ажиллагаатай нь танилцсан байна. Тус үйлдвэр нь дараах .... Дэлгэрэнгvй>>
Aйлчлалын зорилго болон бэлтгэлийн талаар санал бодлоо солилцов
2009 оны 10-р сарын 16
Элчин сайд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал К. Юмкелла 11 сард Монгол Улсад ажлын айлчлал хийх гэж байгаатайгаа холбогдуулан Байнгын төлөөлөгч Ж. Энхсайхантай уулзаж айлчлалын зорилго болон бэлтгэлийн талаар санал бодлоо солилцов.
Дулааны цахилгаан станцын ажиллагаатай танилцав
2009 оны 10-р сарын 12
Элчин сайд Элчин сайд Ж.Энхсайхан Вена хотын ойролцоо байдаг Дөрнрохрын (Dürnrohr) дулааны цахилгаан станцын ажиллагаатай танилцав. Жилд 757 MW-ын хүчин чадалтай тэрхүү цахилгаан станц нь байгаль орчинд нэн ээлтэй гэдгээрээ Европд нэртэй ажээ. Түүнийг анх барихад төсвийн нь бараг 30 хувийг байгаль орчинд хор хөнөөлгүй технологи сэдэж нэвтрүүлэхэд зарцулсан байна. Түүний үр дүнд цахилгаан станцаас гарах утаанд байдаг азотын исэлийн 80 хувийг, .... Дэлгэрэнгvй>>
Захирагчийн зөвлөлд сонгогдов
2009 оны 10-р сарын 08
Элчин сайд Энэ оны 9 дүгээр сарын 17-нд манай улс ОУАЭА-ийн удирдах байгууллагын нэг болох Захирагчдын зөвлөлд 2 жилийн хугацаагаар сонгогдов. Манай улс Захирагчдын зөвлөлд урьд нь 1985-1987 онд сонгогдон ажиллаж байжээ. Зөвлөлийн анхны хуралдаан энэ сарын 22-нд болж өнгөрөв. .... Дэлгэрэнгvй>>
1 2 3 4 5 6 7 8 9 10 дараах
   :: Товч холбоос
   - Бүртгэл
   - Харъяатын асуудал
   - Паспорт
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.