Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Үндэсний баяр наадмын мэндчилгээ 
2009 оны 07-р сарын 10
Элчин сайд Австри болон Италид сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баярын мэндчилгээг Элчин сайдын яамны нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхны ерөөл айлтгая.
Монголын ард түмэн их баяр наадмаа амжилт бүтээлийн дээд, алс ирээдүйн зорилго, эх орныхоо хөгжил ...
Дэлгэрэнгvй>>
Хэвлэлийн мэдээ
2009 оны 06-р сарын 19
Элчин сайд Австрийн Кэрнтэн мужид суугаа Монгол Улсын өргөмжит консул Адольф Гойерын санаачлан зохион байгуулсан Европын орнуудад суугаа Монголын Улсын өргөмжит консулын анхны зөвлөлдөх уулзалт энэ сарын 18-19-ний өдөр Кэрнтэнд болж өнгөрөв. Зөвлөлдөх уулзалтад Итали, Португаль, Ирланд, Румын зэрэг улсад Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй зарим өргөмжит консул оролцож, тус тусын улсад амьдран суугаа монгол иргэдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг ... Дэлгэрэнгvй>>
Элчин сайд Ж.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид мэндчилгээ хүргүүллээ
2009 оны 06-р сарын 18
Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан үүрэгт ажилдаа орж буйтай холбогдуулан хүндэт Ерөнхийлөгч Танд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнуудын өмнөөс болон хувиасаа, түүнчnлэн Австри, Итали, Хорват, Словен Улсад суугаа эх орон нэгтнүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Хүндэт Ерөнхийлөгч Та улс үндэснийхээ болон ард түмнийхээ язгуур эрх ашгийг бүхнээс дээдэлж, Монгол ...
Дэлгэрэнгvй>>
Цөмийн зэвсэггүй статусын зохицуулагч нарын уулзалт 
2009 оны 04-р сарын 29
Элчин сайд Цөмийн зэвсгээс ангид бүсүүдийн болон Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын зохицуулагч нарын уулзалт энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо боллоо.
Уулзалтад цөмийн зэвсгээс ангид бүсүүдийг төлөөлж Бразил, Киргиз, Мексик, Тайланд, Шинэ Зеланд зэрэг улсын төлөөлөгчид, монголын талаас асуудлыг хариуцсан албаны хүмүүс, эрдэмтэд, судлаачид оролцов. Түүнчлэн Египет, Турк улс, олон улсын болон төрийн бус хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид ...
Дэлгэрэнгvй>>
Нарны баяр-2009 
2009 оны 04-р сарын 25
Элчин сайд Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Австри дахь Монголын Оюутны Холбоотой хамтран жил бүр уламжлал болсон “Нарны баяр-2009” оюутны спорт наадмыг энэ сарын 25-ны өдөр Вена хотноо 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус наадамд Австрийн их, дээд сургуульд суралцаж буй оюутан, Австрид амьдран суугаа монголчуудын төлөөлөгч 400 орчим хүн цугларч сагсан бөмбөг болон ширээний теннисний төрлөөр авхаалж .... Дэлгэрэнгvй>>
ОУАЭА-ийн Ерөнхий захирал Монгол Улсад айлчилна
2009 оны 04-р сарын 02
Элчин сайд Монгол Улсын Ерөнхий сайд С. Баярын урилгаар Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирал Др. Мохамед ЭльБарадей 2009 оны 4 дүгээр сарын 22-24-нд манай оронд айлчилна. Тэрээр Ерөнхий сайд С. Баяртай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаярт бараалхана. Хэлэлцээний үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.. ... Дэлгэрэнгvй>>
Элчин сайд Ж.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ барив 
2009 оны 03-р сарын 17
Элчин сайд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Энхсайхан Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Жиоржио Наполитано-д 3 дугаар сарын 10-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Ерөнхийлөгч Жиоржио Наполитано Элчин сайд Ж.Энхсайханг хүлээн авч уулзан хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх талаар ярилцав. ...
Дэлгэрэнгvй>>
Сар шинийн мэндчилгээ 
2009 оны 02-р сарын 19
Элчин сайд Эрхэм хүндэт монгол иргэд ээ!
Та бүхэнд айлчлан ирж буй билгийн тооллын арван долдугаар жарны “харшлалт” хэмээх шороон үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Вена дахь НҮБ-ын салбар төв, олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, энх тунх, аз жаргал, ...
Дэлгэрэнгvй>>
Баримт бичиг баталгаажуулах иргэдийн анхааралд
2009 оны 02-р сарын 01
Элчин сайд Монгол иргэдийн баримт бичиг баталгаажуулах ажлыг 2009 оны 5 сарын 26 - ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь Австрийн өргөмжит консул болон БНХАУ –ын Бээжин хот дахь Австри Улсын Элчин сайдын яам эрхлэн гүйцэтгэх шинэ журам гарсан тухай Австрийн Гадаад хэргийн яам 2009 оны 6 дугаар сарын 30 ноот бичгээр албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс иргэд баримт бичиг баталгаажуулах асуудлаар дээр дурдсан Австрийн байгууллагуудад хандана уу.... Дэлгэрэнгvй>>
Австри Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны вэб хуудсанд тавтай морилно уу 
2009 оны 01-р сарын 01
Элчин сайд Монгол Улс, Австри Улс хоёр 45 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт найрсаг харилцаа хөгжүүлж ирлээ. Энэхүү харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улс Вена хотноо Элчин сайдын яамаа 2003 оноос нээн ажиллуулж байна.
Хэдийгээр газар зүйн хувьд алс хол оршдог ч Монгол, Австри хоёулаа баялаг түүхтэй, далайд шууд гарцгүй, хүчирхэг хөрш улс хоорондын аливаа маргаан зөрчилдөөнд үл . ...
Дэлгэрэнгvй>>
өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 дараах
   :: Товч холбоос
   - Бүртгэл
   - Харъяатын асуудал
   - Паспорт
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.