| :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ |
ЕАБХАБ-д гишүүнээр элсүүлэх зарчмын шийдвэр гарав 2011 оны 12-р сарын 13 |
 |
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар зөвлөлдөх бага хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд Литва Улсын Вильнюс хотноо амжилттай болж өндөрлөв. Бага хуралд Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов...Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол улс аюулгүй байдлын бүс нутгийн
хамгийн том байгууллагад элсэх болов
2011 оны 12-р сарын 13 |
 |
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Литва Улсын Вильнюс хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар бага хуралд оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хурлыг Литва Улсын Ерөнхийлөгч хатагтай Далиа Грибаускайте нээж, хуралд оролцож байгаа төлөөлөгчдөд болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв...Дэлгэрэнгvй>>
|
 |
Австрийн Вена хотноо калиграфын үзэсгэлэн нээгдэв 2011 оны 12-р сарын 02 |
 |
Австри Улсын нийслэл Вена хотод 12 дугаар сарын 1-ний өдөр “Монгол калиграфын үзэсгэлэн”-гийн нээлт боллоо. Үзэсгэлэнг нээж Элчин сайд Ж.Энхсайхан болон тус үзэсгэлэнг зохион байгуулж буй “Европ дахь Монголын соёлын төв” нийгэмлэгийг төлөөлж Вена хотын Техникийн их сургуулийн доктор, профессор ноён Эрих Лэйнер болон тус сургуулийн доктор, доцент хатагтай Улрике Хербиг нар монголын соёл, бичгийн талаар үг хэллээ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Австри улстай санхүүгийн чиглэлээр анхны гэрээг үзэглэлээ
2011 оны 11-р сарын 29 |
 |
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт Сангийн сайд С.Баярцогт, БНАУ-ын Бүрэн эрхт элчин сайд Ноён Мартин Сайдик нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас хөгжлийн зээл тусламж олгодог улс орнуудын тоонд Монгол Улсыг хамруулж өгөх хүсэлтийг манай тал 1991 онд анх албан ёсоор тавьсан боловч Австрийн Засгийн ... Дэлгэрэнгvй>>
|
 |
Зарлал
БН Австри Улсад оршин суугаа нийт монгол иргэдийн анхааралд
2011 оны 10-р сарын 03 |
 |
Иргэний шинэчилсэн бүртгэлийн хугацааг энэ оны 12 дугаар сарын 1-нийг хүртэл сунгах болсныг мэдэгдье.
Буртгэл авах өдрүүд:
Даваа, Мягмар мөн Пүрэв гарагуудад 9.00-12.00 цагийн хооронд.
Иргэд иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг эх хувиар нь авчрах шаардлагатай (иргэн бүр өөрийн ургийн овог,монгол улс дах гэрийн хаягаа тодорхой мэдэж байх) ба 16 хүртэлх насны хүүхдүүд бүртгэлд хамрагдахын тулд монгол улсын төрсний гэрчилгээ авсан байх шаардлагатайг анхаарна уу.
Бүртгэл авах цагийн хуваарийг анхааран бүртгэлд шаардагдах бичиг баримтыг бүрэн бүрдүүлэн авчрахыг хүсье.
Асуух лавлах зүйл гарвал холбогдох утасны дугаар:
Утас: 01-535280714
email: zul@embassymon.at
|
 |
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 дараах |
| :: ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭ |
Монгол Улс олон хань түнштэй болно
2012 оны 01-р сарын 10 |
 |
Өнгөрсөн долоо хоногт Монгол улс дэлхий хамгийн том бүс нутгийн байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д гишүүнээр элсэх болзлыг хангалаа гэсэн мэдээ гарсан байсан. “Европын” гэсэн тодотголтой энэ байгууллага нь ямар зорилгоор, хэдийд байгуулагдаж ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Аливаа олон улсын байгууллага нь цаг хугацааны өөрчлөлтөд бий болж буй шинэ....Дэлгэрэнгvй>>
|
 |
Гадаад харилцааны сайдад Хофбургийн ордны уран зургийг бэлэглэв
2012 оны 01-р сарын 09 |
 |
Элчин сайд Ж.Энхсайхан 2011 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатарт Гадаад хэргийн сайд Г.Занданшатартай уулзаж Австри дахь ЭСЯ-ныхаа хамт олныг төлөөлөн Монголын орчин үеийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хофбургийн ордоныг харуулсан уран зургийн оригинал эхийг гардуулсан байна. Зурагны тайлбарт “Орчин үеийн улс хоорондын харилцааны үндсийг тавихад ....Дэлгэрэнгvй>>
|
 |
Жижиг болон дунд хэмжээний улс орнуудын гүйцэтгэх үүргийн талаар Вена хотод ярилцав
2011 оны 11-р сарын 16 |
 |
Монгол Улсын НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн хүрээнд БНАУ-д суугаа ЭСЯ Австрийн Гадаад бодлого, НҮБ-ын нийгэмлэгтэй хамтран Вена дахь дипломат корпус, гадаад бодлого судлаачид, сонирхогчд оролцсон “Өөрчлөгдөн буй дэлхийд жижиг болон дунд хэмжээний улс орнуудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр дугуй ширээний уулзалтыг энэ сарын 15-ны өдөр Вена хотод зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг БНАУ-ын Гадаад хэргийн ....Дэлгэрэнгvй>>
|
 |
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 дараах |