Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Австри Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны вэб хуудсанд тавтай морилно уу 
2009 оны 01-р сарын 01

Монгол Улс, Австри Улс хоёр 45 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт найрсаг харилцаа хөгжүүлж ирлээ. Энэхүү харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улс Вена хотноо Элчин сайдын яамаа 2003 оноос нээн ажиллуулж байна.

Хэдийгээр газар зүйн хувьд алс хол оршдог ч Монгол, Австри хоёулаа баялаг түүхтэй, далайд шууд гарцгүй, хүчирхэг хөрш улс хоорондын аливаа маргаан зөрчилдөөнд үл оролцох, төвийг сахих бодлого баримталдаг, мөн өөрсдийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байлгах бодлого явуулдаг зэрэг нийтлэг зүйл ихтэй хоёр улс билээ. Хоёр улсын эдгээр нийтлэг байдал, бодлого нь хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлж байна.

Австри Улсын нийслэл Вена хот олон улсын харилцааны болон олон талт дипломат ажиллагааны чухал төв билээ. Тийм ч учраас Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам нь Олон улсын атомын энергийн агентлаг, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийн газрын үүргийг давхар гүйцэтгэдэг юм. Иймд энэхүү вэб хуудсаараа дамжуулж тус дипломат төлөөлөгчийн газар нь Монгол Улсын олон талт дипломат ажиллагаа болон эдгээр байгууллагатай хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлж байхыг эрмэлзэнэ.

Тус ЭСЯ-ны үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх, тэдэнд бололцоотой бүх дэмжлэг туслалцааг үзүүлэх явдал билээ. Тиймээс бид ЭСЯ-ны консулын үйлчилгээ, иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон ажил, виз, паспортын холбогдолтой мэдээлэл, яаралтай сонордуулга, зарыг энэхүү вэб хуудсаараа дамжуулан өгнө.

Бид Интернет дэх вэб хуудсаа шинэчлэн боловсуулахдаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлж танилцуулахын зэрэгцээ хүндэт иргэд та бүхэн эндээс шаардлагатай мэдээллээ олж авахад дөхөмтэй болгохыг зорьсныг та анзаарах буй заа. Ийнхүү та бүхэн манай вэб хуудаснаас сонирхсон мэдээллээ олж авна гэж найдаж байна. Бусад вэб хуудас руу оруулах холбоос нь та бүхэнд Монгол Улсын тухай төрөл бүрийн мэдээллийг дэлгэрэнгүй өгнө хэмээн итгэж байна.

Та бүхэн бидэнтэй харилцахыг хүсвэл харилцах хэсэгт орж холбоо барина уу.

Хүндэтгэсэн,

Элчин сайд, Байнгын төлөөлөгч

Ж.Энхсайхан

<<БУЦАХ
 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.