Аргын тооллын 10 дугаар сарын 6-ны билигт сайн өдөр монголын 100 гаруй хос гал голомтоо бадраалаа. Түүний дотор Вена хотноо сурч байгаа монголын хоёр иргэн Б.Цогт, З.Саруул нар Австри дахь Монгол Улсын ЭСЯ-ндаа ирж гэр бүлээ албан ёсоор бүртгүүллээ. Залуу гэр бүл хэд хоногийн өмнө охинтой болж монголын үр сад нэгээр нэмэгдлээ.
<<БУЦАХ