Энэ оны 9 дүгээр сарын 17-нд манай улс ОУАЭА-ийн удирдах байгууллагын нэг болох Захирагчдын зөвлөлд 2 жилийн хугацаагаар сонгогдов. Манай улс Захирагчдын зөвлөлд урьд нь 1985-1987 онд сонгогдон ажиллаж байжээ. Зөвлөлийн анхны хуралдаан энэ сарын 22-нд болж өнгөрөв.

/Товч лавлах: Захирагчдын зөвлөл нь 35 гишүүнээс бүрддэг бөгөөд жилд таван удаа хуралддаг байна. Зөвлөл нь ОУАЭА-ийн төсөв, хөтөлбөрийн талаар Ерөнхий бага хуралд зөвлөмж гаргах, цөмийн аюулгүй байдлын талаархи ОУАЭА-ийн хэм хэмжээг нийтлэх, Баталгааны тухай хэлэлцээрийг батлах, Агентлагт гишүүнээр элсэх өргөдлийг авч хэлэлцэж шийдвэр гаргах зэрэг үүрэгтэй юм. Мөн Ираны цөмийн хөтөлбөр болон БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар Ерөнхий захирлын илтгэлийг сонсч зөвлөмж, шийдвэр гаргадаг болно./
<<БУЦАХ
|