Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Дулааны цахилгаан станцын ажиллагаатай танилцав
2009 оны 10-р сарын 12

Элчин сайд Ж.Энхсайхан Вена хотын ойролцоо байдаг Дөрнрохрын (Dürnrohr) дулааны цахилгаан станцын ажиллагаатай танилцав. Жилд 757 MW-ын хүчин чадалтай тэрхүү цахилгаан станц нь байгаль орчинд нэн ээлтэй гэдгээрээ Европд нэртэй ажээ. Түүнийг анх барихад төсвийн нь бараг 30 хувийг байгаль орчинд хор хөнөөлгүй технологи сэдэж нэвтрүүлэхэд зарцулсан байна. Түүний үр дүнд цахилгаан станцаас гарах утаанд байдаг азотын исэлийн 80 хувийг, хүхрийн давхар исэлийн 90 хувь, тоосны бараг 100 хувь шүүлтүүрээр шүүж чаддаг байна. Цахилгаан станцид ашигладаг чулуун нүүрсийг Польш, ОХУ-аас худалдан авдаг байна.

Цахилгаан станцын захирал ноён Гельмут Панзенбок утааны шүүлтүүрийн технологийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Тэрээр болон тус цахилгаан станцын техникийн инженер Рудольф Гүтчэр нар Монголын цахилгаан станцид ашигладаг хүрэн нүүрсний техникийн үзүүлэлт (чийглэг, үнслэг чанар, хүхэрийн хэмжээ, дэгдэмхий бодисын хэмжээ, шавар чулуулаг байдал, дулаан гаргах чадвар г.м.) болон химийн хайрлага (Cp, Hp, Op, Np, Sp, Ap, Wp, Na2O)-тай тус тус танилцаад чулуун нүүрсний утааг шүүдэг технологид зарим өөрчлөлт хийж хүрэн нүүрсний утааг сайтар шүүх технологийг хийж болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.