Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ КАНДЭ К.ЮМКЕЛЛА МОНГОЛД АЙЛЧИЛНА
2009 оны 11-р сарын 05

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын /ЮНИДО/ Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла 2009 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дөхөм үзүүлэх, Монгол, ЮНИДО-гийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно.

Айлчлалын үеэр ЮНИДО-гийн Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Түүнчлэн, аж үйлдвэржүүлэлтийн бодлогын асуудлаар Гадаад харилцааны яам, ЮНИДО-гоос хамтран зохион байгуулах зөвлөлгөөнд оролцож, “Resource curse” гэсэн сэдвээр лекц уншихын дээр Монгол Улсыг үйлдвэржүүлэх бодлогын талаар ЮНИДО-гоос хийх судалгааг албан ёсоор эхлүүлэх юм. Мөн манай албаны хүмүүс, шинжээч, судлаачдын асуултад хариулж, тэдэнтэй санал солилцоно.

ЮНИДО-гийн Ерөнхий захирлын айлчлалын үеэр дараах зорилтыг тавьж байна. Үүнд :

  1. Монгол Улсыг үйлдвэржүүлэх асуудлаар санал солилцох, энэ асуудлаар ЮНИДО-гоос хийх судалгааг албан ёсоор эхлүүлэх.
  2. 2006 онд ЮНИДО-той байгуулсан Орны нэгдсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдаж буй хөрөнгө мөнгийг босгох төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх саналыг ЮНИДО-д тавих.
    /Энэхүү Орны нэгдсэн хөтөлбөр нь 7.137,980 сая ам. долларын өртөгтэй бөгөөд экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуй-үйдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг ханган, өрсөлдөх чадварыг нь сайжруулах замаар ядуурлыг бууруулах зорилготой болно. Хөтөлбөр нь 3 хэсэг, хоорондоо уялдаатай 11 төслөөс бүрдэж байгаа./

  3. Монголд байгаль орчинд хал багатай нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх техник, технологи нэвтрүүлэх асуудлаар цогц зөвлөлгөө өгөхийг ЮНИДО-гоос хүсэх.

Товч лавлах: НҮБ-ын нийт системийн хүрээнд ЮНИДО хөгжиж байгаа орнуудын аж үйлдвэрийн хөгжилд туслах ажил хариуцдаг юм.

Монгол Улс 1968 онд ЮНИДО-гийн гишүүн болсон юм. Манай улс ЮНИДО-гийн шугамаар 1982-2009 онд 5,3 сая ам. долларын тусламж авсан. Тухайлбал, технологи, мэргэжлийн зөвлөлгөө авах зэргээр тус байгууллагатай хамтран 28 төсөл хэрэгжүүлсний зэрэгцээ ЮНИДО-гийн шугамаар зохиогдож буй олон улсын сургалт, семинарт боловсон хүчнээ хамруулж ирсэн болно.

ЮНИДО-гийн одоогийн Ерөнхий захирал Кандех К. Юмкелла томилогдон ажиллах хугацаанд тус байгууллагын санхүүгийн байдал үлэмж сайжирсан байна.


<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.