Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн (Зарлал)
2009 оны 11-р сарын 05

2006 онд анх “Оюутны нөхөрсөг уулзалт тэмцээн”-ээс гараагаа эхэлсэн "Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн" жил бүр уламжлал болон аваргаа шалгаруулсаар, энэ удаа ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2009 оны 11 дүгээр сарын 21 - 22–ны өдрүүдэд 4 дэх удаагаа зохиогдох гэж байна.

Энэ тэмцээн нь залуусын бие бялдар, авхаалж самбаагаа сорих спортын томоохон өрсөлдөөн төдийгүй европын улс орнуудад сурч, ажиллаж амьдарч байгаа залуус уулзаж танилцах, улс эх орныхоо талаар, тухайн оршин суугаа газар нутгийнхаа тухай харилцан мэдээлэл солилцох, санаа бодлоо уралдуулах, эв эеээ сахих, эх орноороо бахархах боломжийг олгодгоороо ач холбогдолтой учраас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам энэхүү тэмцээнийг дэмжиж, сагсан бөмбөг сонирхогч залуустай хамтран ажиллаж байна.

Анхны тэмцээн Чехийн Праг хотноо, дараа дараагийн тэмцээнүүд Польшийн Варшав, Бельгийн вант улсын Антвэрпэн хотноо зохиогдсон бөгөөд Бельги улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан 2008 оны тэмцээнд нийт 9 орны 17 багийн 100 гаруй тамирчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон нь тэмцээний цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлж байгаагийн илрэл болсон юм.

Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаас гадна “спортын нас”-аар ахмадад тооцогдох 40-өөс дээш насны эрэгтэй тамирчдын дунд мөн аваргын алтан медалийн төлөө тэмцээн болох тул өөрсдийн шилдэг багийг шалгаруулан бүрдүүлж, Берлин хотноо хүрэлцэн ирж, хурд, хүч, уран ухаанаа уралдуулан тэмцэлдэхийг урьж, уриалж байна.

Европын улс орнуудад сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд зохион байгуулах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн энэхүү тэмцээнийг Та бүхнийг дэмжиж ажиллахыг хүсээд, оролцох баг тамирчид болон тэмцээний талаар мэдээлэл авах хүсэлтэй хүмүүст дараах хаягаар тэмцээн зохион байгуулагчидтай холбогдож болохыг уламжилж тусaлна уу.

http://www.monber.net
info@mon-ber.de
monber_03@yahoo.de

Та бүхнийг тэмцээнд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
БЕРЛИН ХОТ



<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.