Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр газар тариалангийн бүс нутгаар цас орсноос багагүй хэмжээний ургац налж хохирол учирсан билээ. Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нар тариаланчдад тохиолдсон уг бэрхшээлийг даван туулахад зориулж хандив өргөх арга хэмжээ зохион байгуулсан байна. ГХЯ-ны хамт олон, Гадаадын хөрөнгө оруулалтын газрынхан, гадаад орнуудад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд нийт 18 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Уг мөнгийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулед Гадаад хэргийн дэд сайд Б.Болор гардуулж өгсөн байна.

<<БУЦАХ
|