Эрхэм хүндэт монгол иргэд ээ!
Та бүхэнд айлчлан ирж буй билгийн тооллын арван долдугаар жарны “харшлалт” хэмээх шороон үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Вена дахь НҮБ-ын салбар төв, олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, энх тунх, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг айлтгаж байна.
Сар шинийн баярын золголт уламжлал ёсоор Монгол Улсын Элчин сайдын яаманд 2009 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 9.00-15.00 цагт болохыг мэдэгдье.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ/БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

<<БУЦАХ |