Элчин сайд Ж.Энхсайхан хэлсэн үгэндээ 2009 оны онцлог үйл явдлууд, мөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд ЭСЯ-аас хийсэн ажлыг товч танилуулав. ЭСЯ нь уэв сайтаа шинэчилж иргэдтэй шууд харилцах боломжтой болсныг тэрээр мэдэгдлээ. ЭСЯ-ны зөвлөх, консул Ш. Алтансүх иргэдтэй хийж ирсэн ажлын талаар танилцууллаа.

Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд Х. Золжаргал оролцож Засгийн газраас хөдөө аж ахуй, үйлдвэржүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэв. Дараа нь иргэд ЭСЯ-ны ажил, Монгол улсын улс төр, эдийн засгийн байдлын талаар, түүний дотор мал аж ахуйг цаашид хөгжүүлэхтэй холбогдсон асуудлаар ярилцлаа.

<<БУЦАХ
|