Энэ 12 дугаар сарын 25-нд Австрийн Линц хотноо оршин суудаг монголчуудын шинэ жилийн баярын үдэшлэг болов. Үдэшлэгийн үеэр олон төрлийн үзүүлбэр үзүүлж, Монголын хошин урлагийн МАСК продакшныхан тоглож цэнгүүнд оролцогчдоос өндөр үнэлгээ авав. ЭСЯ-аас уригдан оролцлоо. Мөн 26-нд Вена хотноо Naturedance studio уламжлалт багт наадам-цэнгүүнээ зохион байгуулж олон монголчууд гэр бүлийнхээ хамт буюу хамт олноороо оролцсон байна. Элчин сайд Ж.Энхсайхан эдгээр арга хэмжээнд оролцож шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж монголчууддаа зол хийморь, эрүүл энх, аз жаргал, сайн сайханыг хүсэн ерөөжээ.










<<БУЦАХ
|