Элчин сайд Ж.Энхсайхан энэ нэгдүгээр сарын 19-нд Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Жорж Маршаллын нэрэмжит Европын судалгааны төвд зочлов. АНУ-ын Пентагон болон Германы БХЯ хамтран ажиллуулдаг тус төвийн захирал др. Жон Роуз, АНУ-ын талын орлогч захирал др. Жеймс МакДугалл, Бен Рид Элчин сайдыг хүлээн авч уулзаж төвийнхаа ажиллагааны талаар танилцуулав. Хоёр тал ирэх жил буюу 2011 онд манай улсын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн жилд Улаанбаатар хотноо болон Европд хамтран арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцав.

Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Жорж Маршаллын нэрэмжит Европын судалгааны төв нь судалгааны ажил хийхийн зэрэгцээ Евраз, Төв Ази, Европ зэрэг бүс нутгийн, мөн Монгол, Афганистаны төрийн албан хаагч, судлаачдад жил бүр хоёр долоо хоног, гурван сар болон түүнээс хугацаатай олон төрлийн сургалт зохион байгуулдаг байна.
<<БУЦАХ
|