Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Монголын дипломат ажилтан нар цөмийн цахилгаан станцын ажиллагаатай танилцав
2010 оны 01-р сарын 27

Тус ДТГ нь ОУАЭА-тай харилцах асуудлыг хариуцаж ажилдаг юм. Монгол Улс цөмийн эрчим хүчний хөтөлбөр боловсруулж цөмийн цахилгаан станц барьж ажиллуулах бодлого явуулж эхэлж байгааг харгалзан энэ сарын 25-ны өдөр тус ДТГ-ын дипломат нар БНУУ-ын Пекш хотын ойролцоо байдаг цөмийн эрчим хүчний станцад зочилж үйл ажиллагаатай нь танилцав.

Тус цөмийн эрчим хүчний станц нь 1982 онд баригдаж цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд саявтар хүчин чадлаа 440 мегават (МВ)-аас 500 МВ болгон нэмж улмаар Унгарын эрчим хүчний хэрэгцээний 40 орчим хувийг хангаж байна. Дунай мөрний эрэг дээр баригдсан энэхүү цөмийн эрчим хүчний станц нь Унгарын эрчим хүч үйлдвэрлэдэг бусад станцыг бодвол 2 дахин хямд үнээр эрчим хүч гаргаж байгаагийн зэрэгцээ байгаль орчинд, нэн ялангуяа Дунай мөрөнд хор хөнөөлгүй, ээлтэй гэдгээрээ олон нийтэд танигдсан ажээ.

Чернобылийн цөмийн эрчим хүчний станцын адил осол гаргахгүйн тулд Унгарын Засгийн газар тус байгууламжийнхаа аюулгүй байдалд онцгой анхаарал тавьж ажилчидаа тогтмол давтан сургалтад хамруулж, шинэ боловсон хүчин бэлтгэхэд төсвийнхээ 5 орчим хувийг зарцуулдаг байна. Уг станцад үндсэн болон гэрээний ажилчид нийлээд 4000 орчим хүн ажилдаг ба тэдгээрийн эрүүл мэндэд тогтмол үзлэг хийж, нийгмийн асуудлыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьдаг юм байна.

Тус цахилгаан станцын удирдлагатай уулзаж ярилцахад энэ салбарт монголын талтай хамтран ажиллаж, хүн бэлтгэж туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Уг цөмийн эрчим хүчний станцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг paksnuclearpowerplant.com хаягаар орж авч болох юм байна.

 

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.