Та бүхэнд айлчлан ирж буй билгийн тооллын арван долдугаар жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, энх тунх, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг айлтгаж байна.
Сар шинийн баярын золголт уламжлалт ёсоор Монгол Улсын Элчин сайдын яаманд 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 10.00-15.00 цагт болохыг мэдэгдье.

<<БУЦАХ
|