Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Элчин сайд Ж.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ барив 
2009 оны 03-р сарын 17

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Энхсайхан Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Жиоржио Наполитано-д 3 дугаар сарын 10-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Ерөнхийлөгч Жиоржио Наполитано Элчин сайд Ж.Энхсайханг хүлээн авч уулзан хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх талаар ярилцав.

Уулзалтын үеэр Элчин сайд Ж.Энхсайхан , Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах урилгатайг сануулж, дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг 2010 онд улс төрийн өндөр хэмжээнд тэмдэглэх талаар санал солилцов.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэргийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны болон бусад албаны хүмүүстэй уулзаж Монгол Улсын эдийн засгийн байдал, худалдаа, хөрөнгө оруулах нөхцлийн талаар танилцуулхын зэрэгцээ Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг энэ онд багтаан хийх боломжийн талаар тус тус ярилцав.

Элчин сайд Италид сурч, ажиллаж байгаа Монгол Улсын зарим иргэдтэй уулзаж тэдний амьдрал байдалтай танилцав.
Тэрээр Монгол Улсын Засгийн газар гадаадад амьдарч буй иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалахад тусгайлан анхаархыг тэмдэглэж, иргэдэд туслах сан байгуулагдсан тухай мэдээллээ.

<<БУЦАХ
 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.