Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Монгол улс олон улсын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийлгэлээ
2010 оны 02-р сарын 17

НҮБ-ын Вена даь салбарын дэргэд суугаа Монгол улсын Байнгын төлөөлөгчийн газар 2000 оны хоёрдугаар сард УИХ-аас баталсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн 10 жилийн ойг тохиолдуулан энэ хоёрдугаар сарын 16-нд «Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг бэхжүүлэх нь: сорилт ба боломж бололцоо» сэдвээр дугуй ширээний хэлэлцүүлгийг НҮБ-ын байранд хийлгэлээ.

Уулзалтад Венад байрладаг олон улсын гурван гол байгууллага, тэдгээрийн гишүүн 60 орчим улс, төрийн бус зарим байгууллагын төлөөлөгчид, нийтдээ 70-аад төлөөлөгч оролцлоо. Уулзалтыг Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Ю.Амано, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Бэлтгэл комиссын Гүйцэтгэх НБД Т.Тот, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны төлөөлөгч Ж.Сэндэж, Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан нар нээж тус тус үг хэлэв. Хэлэлцүүлэгт Австри, АНУ, Египет, Индонез, Иран, Казахстан, Мексик, Монгол, Өмнөд Африк, Тайланд, Украин, Франц, Чили, Японы Байнгын төлөөлөгчид, мөн дээр джрдсан олон улсын байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Дугуй ширээний уулзалтын гол сэдэв болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянах бага хурал энэ оны тавдугаар сард Нью Йорк хотноо болно. Энэхүү бага хурал нь цөмийн зэвсэг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх асуудлаар энэ жил болох хамгийн чухал арга хэмжээ байх бөгөөд тэр бага хурлын үр дүн, түүнээс гарах шийдвэр дэлхийн аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Эл бага хурлаар цөмийн зэвсэг тархах аюулыг зогсоох, цөмийн зэвсгийг хорогдуулан устгах, улс орнуудын эдийн засгийн өрнүүн хөгжил, хүн амын эрүүл мэндийн болон байгаль орчны аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийг ашиглах зэргийн талаар олон улсын хамтын нийгэмлэгээс цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, зохих зөвлөмж шийдвэр гаргах учиртай юм.

Дугуй ширээний хэлэлцүүлгээр төлөөлөгчид Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянах бага хурлаар хэлэлцэх хэд хэдэн асуудлаар ярилцаж санал солилцов. Эдгээр асуудлын дотор цөмийн зэвсэггүй статусын талаарх үндэсний хууль тогтоомж, олон улсын байгууллагаас холбогдох хууль тогтоомж боловсруулахад үзүүлдэг туслалцаа, Цөмийн зэвсгээс ангид бүсүүдийн гишүүн орнууд ба Монгол Улсын хоёрдугаар бага хурлын бэлтгэлийн явц зэрэг асуудал байв. Хуралд оролцогчид манай улсаас зохион байгуулсан энэхүү дугуй ширээний хэлэлцүүлгийг тус бага хуралд сайтар бэлтгэхэд чухал арга хэмжээ, Вена дахь НҮБ-ын салбараас хурлын бэлтгэлд оруулж буй тодорхой хувь нэмэр боллоо гэж дүгнэцгээж байв.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянах бага хурал болох гэж байгаа энэ чухал үед Монгол Улс ийнхүү цагаа олсон арга хэмжээг амжилттай зохион байгууллаа гэж нийт төлөөлөгч сайшаан тэмдэглэж байв. Манай улс энэхүү дугуй ширээний уулзалтыг зохион байгуулснаар дэлхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон улсын хүч чармайлтад чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулдаг болохоо харууллаа.

Лавлах: Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нь манай гадаад бодлогын нэгэн чухал зорилт билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж түүнийгээ баталгаажуулах үднээс үндэсний болон олон улсын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч ирсэн юм. Үндэсний хэмжээнд Монгол Улс нь 2000 оны хоёрдугаар сарын 3-нд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль болон тэрхүү хууль батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг тус тус батлан хэрэгжүүлж байна. Манай улс дээрх статусаа цаашид олон улсын эрх зүйн хувьд баталгаажуулах үүднээс ОХУ, БНХАУ-тай олон улсын гэрээ байгуулахаар ажиллаж байна.

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.