Арван долдугаар жарны “ Тийн урвагч – төмөр бар жилийн шинийн нэгний өглөөнөөс эхлэн Австрид суралцаж, ажиллаж аж төрөн суугаа монгол иргэд, тэрчилэн монголын уламжлалт ёс заншлыг мэдэх австри анд нөхөд маань ЭСЯ-нд ирж золгосон, өөр хоорондоо амар мэндээ мэдэлцсэн хөл хөдөлгөөнтэй өдөр болж өнгөрлөө. Золгохоор ирж байгаа монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь уламжлалт зан заншлаараа бахархдаг, эв нэгдэлд тэмүүлдэг болсны илрэл гэлтэй.

Зураг дээр : Элчин сайд, байнгын төлөөлгч Ж. Энхсайхантай иргэд золгож байгаа нь.
<<БУЦАХ
|