Австрийн Вена хотноо энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болсон жүдо бөхийн “ Дэлхийн цом”-ын тэмцээнд манай тамирчин ОУХМ Д. Төтөрхүлэг 60кг-ын жинд өрсөлдөж аваргын aлтaн медалийн эзэн болсон бол 66кг-д барилдсан ОУХМ С. Мияарагчаа мөнгөн медаль хүртэж бахдам амжилт гаргалаа.

Монгол Улсын ардын багш, дасгалжуулагч Ч. Насантогтохоор удирдуулсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н. Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х. Цагаанбаатар нарын зэрэг манай шилдэг тамирчид энэ өдөр ЭСЯ-ндаа ирж золголоо.
<<БУЦАХ
|