
“Монголын Залуу Удирдагч” чуулга уулзалтын хилийн чанад дахь анхны хөтөлбөри йг Монгол-Америкийн МонАме шинжлэх ухаан судалгааны төвөөс АНУ-ын Вашингтон хотноо 2009 оны 3 дугаар сард АНУ дахь Монгол улсын элчин сайдын яам, Хойд Америк- Монголын бизнес зөвлөл болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Монголд 2003 оноос хойш “Залуу Удирдагч” хөтөлбөрийг Зориг сан санаачлан, үйл ажиллагаагаа 7 жилийн турш хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн жилийн амжилт дээрээ тулгуурлан 2010 онд “Монголын Залуу Удирдагч” Хөтөлбөр цар хүрээгээ тэлэн Европын орнуудад суралцаж буй шилдэг Монгол оюутан залуусыг хамарсан уулзалтыг Европ тивд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтыг МонАме шинжлэх ухааны төв, Итали улсын Милан хотноо томилогдсон Монгол улсын өргөмжит консул нар хамтран Австри улсаас Итали улсыг хавсран суугаа Монгол улсын элчин сайдын яам болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Монголын Залуу Удирдагчдын Европ тивийн чуулга уулзалтыг Итали улсын Милан хотноо 5-р сарын 6-7 ны өдрүүдэд зохиохоор товлоод байна. Чуулганы аргa хэмжээний зохион байгуулалтад Итали-Монголын Бизнес зөвлөл туслалцаа үзүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийг Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэмжиж байгаагаа мэдэгдээд байна.
Тус чуулга уулзалтын зорилго нь Монголын шинэ үеийн авъяаслаг залуусын төлөөллийг Монгол улсын тогтвортой хөгжил цэцэглэлтийн талаар, Монгол улсынхаа ардчилал, эдийн засаг, хүний нөөцийн хөгжлийн одоо ирээдүйн талаар санал бодлоо солилцох боломж олгох, тэднийг Монголын улс төр, нийгэм, бизнесийн ирээдүйн удирдагч болгоход урам зориг өгөхөд оршино. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтад АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад суралцаж буй 9 оюутан сонгогдож Дэлхийн Банк, АНУ-ын Конгрест айлчлан, Монгол улсаас АНУд суугаа Элчин сайд Х. Бэхбат, Хойд Америк-Монголын бизнес зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Стийв Саундэрс болон зарим АНУ-ын Конгресийн гишүүдтэй уулзан ярилцсан юм.
Оюутан залуус та бүхнийг энэхүү сайхан боломжийг ашиглан Итали улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн удирдагчидтай уулзан өөрсдийн нэгэн адил монгол залуустай тус улсын санхүү, аж үйлдвэр, загварын төв болсон Милан хотоор аялан танилцахыг урьж байна.
Чуулга уулзалтын зорилго
- Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, санал
бодлоо солилцох
- Монголын шинэ үеийн төлөөлөл, ирээдүйн залуу удирдагчдыг холбох
- Хилийн чанадад амжилттай сурч ажиллаж буй Монгол залуусыг эх орондоо
эргэж ирэхэд урам зориг, түлхэц өгөх
- Монголд ирж ажил хөдөлмөр эрхлэ хэд тус дэм болох үүднээс Монголын
байгууллага, компаниудтай холбож өгөх
- Монголын залуу удирдагчдыг Италийн удирдагчидтай уулзах боломж олгох
- Европын холбооны болон Их 8-ын гишүүн Итали оронтой танилцуулах
Чуулга уулзалтад оролцох зарчим болон бусад мэдээлэл
- Европ тивийн их дээд сургуулиудад амжилттай суралцаж буй Монгол улсын
иргэн байх
- Ирээдүйн удирдагч болох зан чанар, төлөвтэй байх
Тус арга хэмжээнд оролцоход үнэ төлбөргүй.
Уулзалтын зардлыг (зочид буудал, хоол, Милан хот доторхи тээвэр, хөтөлбөр)
зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагууд хариуцах бөгөөд оролцох
оюутнууд Миланд ирж очих замын зардлаа бүрэн хариуцнa.
Чуулга уулзалтад оролцох хүсэлтийг хүлээж авах хугацаа
2010 оны 4 дүгээр сарын 5-ны дотор
Зөвхөн сонгогдсон оюутнуудад 2010 оны 4 дүгээр сарын 15 гэхэд хариу мэдэгдэнэ.
Хүсэлт гаргах
Уулзалтад хамрагдахыг хүсвэл доорхи асуултуудад хариулсан хариулт, хувийн
намтар (CV) болон дүнгийн хуулбараа холбоо барих хаягийн хамт ирүүлнэ үү.
Хариулт тус бүр 250 үгнээс хэтрэхгүй байх.
- Ямар чиглэлээр сурж буй болон энэ нь ирээдүйн кареерт чинь хэрхэн
нөлөөлөх вэ?
- Монгол бол хөгжлийн бололцоотой орон. Монголд тулгараад буй нэг
асуудлыг толорхойлж сайжруулах талаар санал дэвшүүлнэ үү.
- Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ хэрхэн оруулж чадах вэ?
- Өөрөө оюутны хувьд Монголдоо болон оршин суугаа улсдаа хувь нэмрээ
оруулахын тулд ямар алхам хийгээд байна вэ?
Холбоо барих хаяг
ylp.europe@gmail.com
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
www.monamescience.org
www.ylp.mn
<<БУЦАХ
|