Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
"Ахмад сагсан бөмбөгчдийн II тэмцээн" (Зарлал)
2010 оны 04-р сарын 09

Европын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын "Ахмад сагсан бөмбөгчдийн II тэмцээн" 2010 оны 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд БНУУ-ын БУдапешт хотод болно. Уг тэмцээнийг БНУУ-д суугаа Монгол улсын ЭСЯ. Унгар дахь Монголчуудын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Уг тэмцээнд:

  • Эрэгтэй -40 наснаас дээш,
  • Эмэгтэй -30 наснаас дээш тамирчид оролцоно

Тэмцээний үеэр торгуулийн болон холын зайн бооцоот тэмцээн болно.

Оролцох багууд 5 дугаар сарын 1-ний дотор багийн мэдүүлгээ ирлүүлнэ. Үүнд тамирчдын хувийн дугаар, төрсөн он сар өдөр, улсын зэрэг цолоо мэдүүлэгтээ тодорхой бичсэн байх шаардлагатай, мөн багууд тус бүр жигд хувцастай байна.

Тэмцээнд оролцох баг тус бүр 120 евро, байрны хөлс хүн тус бүр хоногийн 20 евро төлөх ба бусад зардлаа багууд өөрсдөө хариуцна.

Харилцах утас: 0036-20-3232059, 0036-1-2125904

Цахим шуудан: mongolemb@t-online.hu

БНУУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ,
Унгар дахь Монголчуудын Холбоо

 

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.