Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
"Нарны баяр" спорт өдөрлөг (Зарлал)
2010 оны 04-р сарын 13

Монголчуудаа

Бидний жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нарны Баяр" -Спорт өдөрлөгийг 2010 оны 4 сарын 24ны өдрийн Бямба гаригт Bezirksvorsteher-Stellvertreterin Wien 21, Frau Ilse Fitzbauer-ийн ивээл дор Schulschiff дээр зохиогдох гэж буйг та бүхэнд мэдэгдэхдээ таатай байна.

Элчин сайд

Та бүхэн энэ удаагын тэмцээнд Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар гэсэн 3 тэмцээнд нас харгалзахгүй оролцож болно. сонирхсон хүмүүс/багууд amox.austria@gmail.com , office@mongolei.or.at хаягаар урьдчилан бүртгүүлэхийг хүсэж байна. Хэрэв тодорхой шалтгааны улмаас урьдчилан бүртгүүлж амжаагүй тохиолдолд 4 сарын.24ны өдөр тэмцээн болох газар ирэн бүртгүүлэх боломжтой.

Энэ удаа Монголын Оюутны холбоо уг тэмцээнд оролцож буй бүх тамирчид, мөн тэдний гэр бүл болон монголд элэгтэй хэн бүхэнд урт удаан хүсэн хүлээсэн урин дулаан хавар цагийн цэлмэг тэнгэрийн нар мэт баяр баяслыг бэлэглэхийг зорьж маш өргөн хүрээнд тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Мөн бид номын өргөтгөсөн худалдаа, номын солилцоон болон урлагийн зүйлсийн худалдаа зэргийг зохион байгуулах үүднээс биеийн тамирын заалны өмн монгол гэр мөн асар барих болно. Энэхүү номын өргөтгөсөн худалдаанд ном хандивь болгон өгөх боломжтой. Энэ нь австрид сурч буй монгол оюутан сурагчдын тусын тулд байх учир энэхүү номын худалдаандаа та бүхныг өргөнөөр оролцохийг урьж байна. Вена дахъ Монгол Кафе болон Чех улсаас явуулын кафе ирэн монгол үндэсний хоол цайгаар үйлчлэн та бүхний ая тухтай байдлыг хангах болно. Нээлтийн үйл ажиллагаанд монгол бөх барилдаж нум харвах бөгөөд МУГЖ Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр нар хүрэлцэн ирж ая дууныхаа дээжээр мэндчилгээ дэвшүүлэх болно.

Тэмцээний дараа 2 дуучны концерт, After Show Үдэшлэг, Шагнал гардуулах ёслол Spitellauer Lände 10, А 1090 "White House"-д болно.

Тодорхой мэдээллийг доорх хаягаар авна уу.

Энэхүү уйл ажиллагааг зохион байгуулахад тал бүрийн туслалцаа үзүүлж биднийг дэмжсэн байгуулга, хувь хүмүүс та бүхэндээ талархсанаа илэрхийлж байна.

  • Österreichisches Bundesministerium für Unterricht, Kunst und Kultur
  • Österreichisch-Mongolische Gesellschaft „Otschir“
  • Mongolische Botschaft in Wien
  • Herr KR Adolf Gojer, Mongolischer Honorar Konsul
  • Herr Johannes Stiedl III, Mongolischer Honorar Konsul a.D.
  • Herr Karl Homole, Bezirksvorsteher für den 18. Wiener Bezirk
  • Frau Ilse Fitzbauer, Bezirksvorsteher-Stellvertreterin für den 21. Bezirk
  • Verein „Weltmongolen“
  • Tischtennis Landesverband Wien

AMOX Team

 

 

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.