Австри Улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын мэндчилгээг Элчин сайдын яамны нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхны ерөөл айлтгая.

Монголын ард түмэн их баяр наадмаа амжилт бүтээлийн дээд, алс ирээдүйн зорилго, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмэр, энх мэндийн өрөөл бэлгээр угтан золгодог уламжлалтай билээ.
Монгол эх оронд маань өнөөдөр нар хур тэгширч, идээ цагаа элбэг дэлгэр сайхан зун болж байна. Наадамд зодоглох хүчит бөхчүүдийн бяр мэх тэгширч, ажнай хурдан хөлгүүдийн уяа сойлго чамбайрч, эрхий мэргэн харваачдын оноо хараа жигдрэн байна. Иймд энэхүү уламжлалт баярыг тохиолдуулан та бүхэндээ үндэсний их баяр наадмаа сэтгэл тэнүүн сайхан тэмдэглэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Ж.Энхсайхан
Элчин сайд
2010-07-09
<<БУЦАХ
|