Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Австри дахь Монголчуудын наадам
2010 оны 07-р сарын 14

Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмыг Монгол туургатны Европ дахь конвенц, Австри дахь Монголын оюутны холбоо, Вена хотын соёлын хэлтэс, Австри-Монголын “Очир” нийгэмлэг, Вамед компани, Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-ны оролцоо, дэмжлэгтэйгээр 7 дугаар сарын 11-ний өдөр Вена хотноо зохион байгуулав.

 

Наадмын ажиллагаанд Вена, Линц, Грац, Зальцбург болон хил залгаа Герман, Чех Улсаас нийт 300 гаруй эх орон нэгт ахан дүүс, дэмжигчид ирж идэвхитэй оролцлоо. Наадмын үеэр зохион байгуулсан бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа зэрэг үндэсний тэмцээнд Австрийн өнцөг бүрээс ирсэн тамирчид болон үзэгчид авхаалж самбаа, авъяас билгээ уралдуулснаас бөхийн барилдаанд аймгийн заан Б.Батнаран түрүүлж аймгийн начин Л.Батмөнх үзүүрлэсэн бол сур харваанд Э.Батсайхан, шагайн харваанд Ч.Ганаа нар тэргүүн байр эзэлж наадамчин олноо баярлууллаа.

Мөн наадмын үеэр Монголын язгуур урлагын “Хөх Монгол” хамтлагийн тоглолт, олс таталт болон гар барилдааны тэмцээн явагдаж азын сугалаа зохион байгуулав.

 

 

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.