Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг консулын газар нь тоолно
2010 оны 07-р сарын 26

Хүн ам, орон сууцны тооллогыг энэ оны арван нэгдүгээр сарын 11-17-нд улс орон даяар зохион байгуулах болсон. Хүн ам, орон сууцны тооллого явуулахдаа иргэдээс бичиг баримт шаардахгүй. Харин тухайн иргэн өөрийн оршин сууж байгаа газрын засаг захиргааныхаа нэгжид бүртгэлгүй бол тооллогоос өмнө бүртгүүлэх, шинээр төрсөн хүүхэд гэрчилгээ авах зэрэг иргэнийхээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад л болно.

Гадаадад хууль ёсоор амьдарч байгаа хүмүүсийг Консулын газар нь тоолох ба гадаадад хууль бусаар амьдарч байгаа (зургаан сараас дээш хугацаагаар) хүмүүсийг Монголд байгаа ар гэрийнхнээс нь асууж тоолохоор болно. Ингэхдээ тухайн хүний хамт амьдарч байсан өрхийн гишүүнээс, эсвэл тэр өрх гэр бүлээрээ явсан бол нөхрийг нь нөхрийн талын хамгийн ахмад гишүүн, эхнэр, хүүхдийг нь эхнэрийн талын хамгийн ахмад хүн тоолуулна. Харин оюутан, сурагчдыг хаана байгаа газарт нь байнга оршин суугчаар бүртгэж тооллогод хамруулна. Тооллогын нэгдсэн удирдамжийн талаар та бүхэндээ жич мэдээлэх болно.

Вена дахь Элчин Сайдын Яам

 

 

 

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.