Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Нарны баяр-2009 
2009 оны 04-р сарын 25

Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Австри дахь Монголын Оюутны Холбоотой хамтран жил бүр уламжлал болсон “Нарны баяр-2009” оюутны спорт наадмыг энэ сарын 25-ны өдөр Вена хотноо 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус наадамд Австрийн их, дээд сургуульд суралцаж буй оюутан, Австрид амьдран суугаа монголчуудын төлөөлөгч 400 орчим хүн цугларч сагсан бөмбөг болон ширээний теннисний төрлөөр авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээнд Австрийн Вена, Линц, Грац, Зальцбург зэрэг хотоос сагсан бөмбгийн эрэгтэй 11, эмэгтэй 5 баг, мөн ширээний теннисний 32 тамирчин оролцож Линц хотын эрэгтэй, эмэгтэй баг 1 дүгээр байр тус тус эзэлж, шилжин явах цомын эзнээр тодорлоо. Сагсан бөмбөгийн удаах байрыг Вена хотын баг тамирчид эзэлж, ширээний теннисээр Венийн эрэгтэй, Линцийн эмэгтэй тамирчин тус тус тэргүүллээ.

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.