Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Цөмийн зэвсэггүй статусын зохицуулагч нарын уулзалт 
2009 оны 04-р сарын 29

Цөмийн зэвсгээс ангид бүсүүдийн болон Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын зохицуулагч нарын уулзалт энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтад цөмийн зэвсгээс ангид бүсүүдийг төлөөлж Бразил, Киргиз, Мексик, Тайланд, Шинэ Зеланд зэрэг улсын төлөөлөгчид, монголын талаас асуудлыг хариуцсан албаны хүмүүс, эрдэмтэд, судлаачид оролцов. Түүнчлэн Египет, Турк улс, олон улсын болон төрийн бус хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид ажиглагчаар оролцжээ.

Уулзалтаар цөмийн зэвсэггүй бүсүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, тийм бүсүүдийн гишүүн орнуудын хоёрдугаар бага хурлыг хийлгэх газар, хугацаа болон хэлэлцэх асуудлуудын талаар төлөөлөгчид ярилцаж санал солилцжээ. Мөн 2010 онд болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянах бага хуралд 119 улс хамтран бэлтгэх, улмаар цөмийн зэвсэггүй бүсүүдээс хамтран хийх мэдэгдлийн талаар ярилцжээ.

Улаанбаатарт болсон энэхүү уулзалтаас 20 заалт бүхий “Даргын мэдэгдэл” гаргахаар тохиролцов. Дээр дурдсан бага хурлын бэлтгэл хороо энэ 5 дугаар сард болох бөгөөд түүнд манай улс энэ удаагийн уулзалтаар тохирсон дээрх мэдэгдлийг танилцуулах болжээ. Уг мэдэгдэл нь 2010 оны бага хурлын үеэр цөмийн зэвсэггүй бүсүүдээс гаргах хамтарсан мэдэгдлийн үндэс суурь болох ажээ.

Даргын мэдэгдэлд цөмийн зэвсгийг цаашид хорогдуулах талаар нааштай төлөв гарч байгаа, мөн цөмийн зэвсэг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа асуудлуудыг урагшлуулах талаар сүүлийн үед олон санал санаачилга гарч байгааг сайшааж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зорилтыг урагшлуулахад таатай нөхцөл байдал бүрдэж байгааг цохон тэмдэглэжээ. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын талаар уг мэдэгдэлд дурдахдаа статусаа баталгаажуулах талаар Монгол Улсын бодлого болон хоёр хөрштэйгээ эрх зүйн зохих баримт бичиг байгуулахаар хэлэлцээ хийж эхэлснийг сайшааж, түүний дүнд статусыг баталгаажуулсан олон улсын баримт бичгийг ойрын үед байгуулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.