Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Жижиг болон дунд хэмжээний улс орнуудын гүйцэтгэх үүргийн талаар Вена хотод ярилцав
2011 оны 11-р сарын 16

Монгол Улсын НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн хүрээнд БНАУ-д суугаа ЭСЯ Австрийн Гадаад бодлого, НҮБ-ын нийгэмлэгтэй хамтран Вена дахь дипломат корпус, гадаад бодлого судлаачид, сонирхогчд оролцсон “Өөрчлөгдөн буй дэлхийд жижиг болон дунд хэмжээний улс орнуудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр дугуй ширээний уулзалтыг энэ сарын 15-ны өдөр Вена хотод зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг БНАУ-ын Гадаад хэргийн сайд асан В.Пар даргалан явуулсан бөгөөд Монгол Улсаас тус Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, Финланд, Индонези, Өмнөд Африк, Чили зэрэг улсын элчин сайд нар тус тус илтгэл тавьж сэдвийн хүрээнд санаа бодлоо илэрхийлж өргөн ярилцлага өрнүүлэв. Дугуй ширээний уулзалтаар НҮБ-ын шинэчлэлээс авахуулаад олон улсын харилцаанд жижиг болон дунд хэмжээний орнууд ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, даярчлагдаж буй шинэ нөхцөл байдалд ямар үүрэг гүйцэтгэж болох, эдгээр улс өөр хоорондоо хэрхэн хамтран ажиллах боломж байгаа зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна. Уулзалтын хүрээнд Монгол Улсын элчин сайд Монгол Улсын гадаад бодлого, НҮБ-ын хүрээнд явуулж ирсэн бодлого, гаргасан санал санаачилгын талаар мэдээлэл хийсэн байна.


 

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.