Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Элчин сайд Ж.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид мэндчилгээ хүргүүллээ
2009 оны 06-р сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан үүрэгт ажилдаа орж буйтай холбогдуулан хүндэт Ерөнхийлөгч Танд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнуудын өмнөөс болон хувиасаа, түүнчnлэн Австри, Итали, Хорват, Словен Улсад суугаа эх орон нэгтнүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Хүндэт Ерөнхийлөгч Та улс үндэснийхээ болон ард түмнийхээ язгуур эрх ашгийг бүхнээс дээдэлж, Монгол Улсад ардчилал, шинэчлэлийн үйлсийг гүнзгийрүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэн хэрэгжүүлэх, шудрага ёс, хариуцлагатай, ил тод, оновчтой засаглалыг хөгжүүлэн бэхжүүлэх, эрх зүйт төр, иргэний нийгмийг төгөлдөржүүлэх эрхэм үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж их амжилт олно гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг улам бэхжүүлэх, уламжлалт хөрш ОХУ, БНХАУ, гуравдагч хөрш орон, дэлхийн бусад улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, тэдний Монгол дахь эрх ашгийн тэнцвэрийг хангах, тус улсын аюулгүй байдлыг баталгаажуулах, Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замаар цэцэглэн хөгжих гадаад таатай нөхцөлийг хангахад чиглэсэн тус улсын гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлэх, манай орны гадаад харилцааг зүйл бүрээр хөгжүүлэхэд хүндэт Ерөнхийлөгч Та жинтэй хувь нэмрийг оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Ж.Энхсайхан,
Элчин сайд
2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр


<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.