Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   Элчин сайдын яамны МЭДЭЭ
Хэвлэлийн мэдээ
2009 оны 06-р сарын 19

Австрийн Кэрнтэн мужид суугаа Монгол Улсын өргөмжит консул Адольф Гойерын санаачлан зохион байгуулсан Европын орнуудад суугаа Монголын Улсын өргөмжит консулын анхны зөвлөлдөх уулзалт энэ сарын 18-19-ний өдөр Кэрнтэнд болж өнгөрөв. Зөвлөлдөх уулзалтад Итали, Португаль, Ирланд, Румын зэрэг улсад Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй зарим өргөмжит консул оролцож, тус тусын улсад амьдран суугаа монгол иргэдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалах, Монгол Улстай харилцаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг өөрсдийн үүрэгт ажлын тухай мэдээлэн, туршлагаасаа хуваалцаж, тохиолдож буй бэрхшээл, шийдэх арга замын талаар санал солилцлоо. Түүнчилэн, 2009 оны 9 дүгээр сард Улаанбаатарт болох Монгол Улсын өргөмжит консулын 7 дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцэж болох зарим асуудал болон тавих санал хүсэлтийн талаар ярилцав. Уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах ажилд Австрид манай Элчин сайдын яам анхнаас нь идэвхтэй оролцож, санал зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас Австрид суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, ЭСЯ-ны дипломат ажилтан нар оролцлоо. Элчин сайд Ж.Энхсайхан зөвлөгөөнд оролцогчдод манай орны улс төр, эдийн засаг-нийгмийн байдал болон санхүү-эдийн засгийн хямралын үр дагаврыг гэтлэн давах талаар Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, өргөмжит консулуудтай цаашид хамтран ажиллах, монголын талаас өргөмжит консулын ажилтай холбогдуулан хүсч хүлээж байдаг асуудал, санал хүсэлтийн талаар тайлбарлаж ярив.

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь Европ дахь Монгол Улсын өргөмжит консулын Монгол Улсыг төлөөлөн явуулж буй ажлын чиг үүргийг улам тодорхой болгох, тэдний үүрэгт ажлын гол чиглэл болох манай иргэдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх, консулууд хоорондоо туршлагаа солилцох, ажил төрлийн хэлхээ холбоогоо сайжруулахад дөхөм болсноос гадна консулын зүгээс тавьсан санал хүсэлт нь манай холбогдох байгууллага, албан тушаалтны зүгээс өргөмжит консулын ажлыг удирдан чиглүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах, харилцан ойлголцоход чухал ач холбогдолтой болов. Энэ утгаар Европ дахь Монгол Улсын өргөмжит консулын анхны зөвлөлдөх уулзалт чухал ач холбогдолтой боллоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын хүрээнд зохиосон арга хэмжээнд Австрийн Кэрнтэн мужийн тэргүүний орлогч Райнхард Роор, мужийн парламентын зарим гишүүн, уг уулзалт болсон Санкт Канциан хотын дарга зэрэг албан хүмүүс оролцсон бөгөөд Элчин сайд, ЭСЯ-ны ажилтан нар тэдгээртэй Монгол-Австрийн харилцаа болон Кэрнтэн мужтай харилцаж хамтран ажиллах асуудлаар санал солилцож ярилцлаа.


<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.