Афганистан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “Аюулгүй байдлыг тогтворжуулагч олон улсын хүчний ажиллагаа”-нд Зэвсэгт хүчний цэргийн багийг оролцуулах тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

Энэхүү цэгрийн ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэхээр Монгол Улсын Зэвсэгт хүчний 40 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцох юм байна.
Европын Холбооны орнуудын дунд улс төр, эдийн засгийн хувьд тэргүүлэх байр суурь бүхий ХБНГУ-тай цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд манай улсын зэвсэгт хүчний оролцоог цаашид нэмэгдүүлэхэд төдийгүй гадаад харилцааг “эдийн засагжуулах” төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Европын орнуудаас дэмжлэг авах нэг түлхэц болох аж.
Мөн манай зэвсэгт хүчин, цэргийн баг ХБНГУ-ын цэргийн багтай хамтран олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, үүрэг гүйцэтгэх эхлэлийг тавьж, НАТО-гийн стандартын цэргийн хэргийн туршлагаас суралцах, чадвараа нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Батлан хамгаалах яам үзэж буй юм байна.
<<БУЦАХ
|