Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хийн хоолойг монголын нутгаар дайруулахыг хүсэв
2009 оны 12-р сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевийг хүлээн авч уулзав.

Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

“Невский экспресс” гал тэргэнд болсон алан хядах ажиллагаа, Пермийн шөнийн клубт гарсан галын улмаас олон хүн амь насаа алдсанд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийллээ.

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын стратегийн түншлэлд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.

Энэ жил Халхын голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. 1939 онд бидэнд туслахаар ирсэн Зөвлөлтийн дайчдын баатарлаг үйлсийг монголын ард түмэн үргэлж дурсан санадаг гээд ОХУ батлан хамгаалах салбарт техникийн туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Монголын тал ОХУ-тай хамтран худалдаа, эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж цөмийн эрчим хүч, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бодит ажил хийгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Монгол Улс нутаг дэвсгэр дээгүүрээ байгалийн хий дамжуулах хоолойг дайруулан өнгөрүүлэх сонирхолтой байгааг Ерөнхий сайд хэлээд энэ нь харилцан ашигтай байх учир ОХУ үүнийг анхааралдаа авна гэдэгт найдаж байна гэв.

Худалдаа, эдийн засгийн салбарт хамтарсан “Эрдэнэт” “Монголросцветмет” “Улаанбаатар төмөр зам” компаний үйл ажиллагаа голлох байр суурь эзэлж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.

Хоёр улс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран үр дүнтэй ажиллаж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд 2009 онд энэ салбарт хийж бүтээсэн ажил багагүй байгааг онцлов.

Монгол Улс болосврол, соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд сурах монгол оюутны тоо нэмэгдэж байгаад Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлэв.
Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал болж байгаа нь харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Хоёр орны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байна гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев онцлон тэмдэглэв.

Халхын голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн нь ихээхэн ач холбогдолтой. 2012 онд Аугаа их Эх орны дайны ялалтын 65 жилийн ой болно. Түүхт энэ ойн бүх арга хэмжээнд Монгол Улсыг идэвхтэй оролцохыг Н.П.Патрушев урив.

Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн ОХУ харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргахад ОХУ бэлэн. Үүнийг ч хүсч байна гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.