Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол-Европын Холбооны Хамтарсан хорооны хурал болно
2009 оны 09-р сарын 25

МЭнэ сарын 28-29-ний өдөр Брюссель хотноо Монгол Улс-Европын Холбооны Хамтарсан хорооны 12 дугаар хурал болно.

Хуралдаанаар Монгол Улс болон Европын холбооны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл хийнэ.

Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн олон улсын байгууллага дахь Монгол Улсын оролцооны талаар мэдээлэл хийх юм.

Талууд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах хүрээнд :

  • Хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
  • 2007-2010 оны Хөгжлийн Хамтын Ажиллагааны Баримжаалсан хөтөлбөр
  • 2007-2013 онд мөрдөх Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн явцтай танилцсан болон

Европын Холбооны бусад хөтөлбөрийн хүрээнд хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар Европын Комиссын мэдээллийг сонсоно.

Мөн хуралдаанаар уул уурхай, түлш, эрчим хүч, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах талаар яриа, хэлэлцээ хийн эцэст нь Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм.

Хамтарсан хуралдааныг манай талаас Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс-Европын Холбооны Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболд тэргүүлнэ.

Шадар сайд тэргүүтэй төлөөгчид 2009 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эх орноосоо мордоно.

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.