Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад айлчилж буй Италийн эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсог Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга зэрэг албаны хүмүүс хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, түүний дотор хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Дэд сайд А.Урсог дагалдан Италийн 50 орчим пүүс, компанийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
Хоёр тал хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа санал нэгтэйгээр тэмдэглэж, хамтын ажиллагааны салбар, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Энэ зорилтын хүрээнд хоёр тал Монгол, Италийн жижиг, дунд үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол, Италийн хамтарсан аж ахуйн нэгжүүдийг бий болгох болон италийн аж үйлдвэрийн салбарын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн харилцан мэдээлэл солилцох, италийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хувийн болон албан байгуулалга хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.
<<БУЦАХ
|