Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
MУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНАУ-ын Холбооны Ерөнхийлөгч Х.Фишерт баяр хүргэсэн захидал
2010 оны 05-р сарын 3

БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН
ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН
ХАЙНЦ ФИШЕР ТАНАА

Вена хот

Эрхэмсэг ноён Холбооны Ерөнхийлөгчөө,

Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Улам бүр идэвхжин хөгжиж буй манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх ялдамд энэхүү харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Монгол Улсын дотны анд, Эрхэмсэг ноён Холбооны Ерөнхийлөгч Тантай цаашид ч хамтран ажиллахад таатай байна.

Энэхүү завшааныг ашиглан Таныг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсанаа дахин нотолж байна. Тань айлчлал Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх болно гэдэгт итгэл төгс байна.

Эрхэмсэг ноён Холбооны Ерөнхийлөгч Танд дахин баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

 


ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

 

Улаанбаатар хот
2010 оны 5 дугаар сарын 3


<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.