ЮНЕСКО-гийн олон улсын өдрийг тохиолдуулан Австрийн “Дэлхийн олон нийтийн форум”-аас олон улсын үндэсний хоолны өдөрлөгийг Венийн Их сургуулийн дэргэдэх Sigmund Freud-Park-т энэ 17-ны өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд 20 гаруй улс өөрсдийн үндэсний хоолоо хийж оролцсоноос Вена дахь “Монгол кафе”-ны хамт олон монгол хоол хийж оролцлоо. Мөн уг арга хэмжээний хажуугаар болсон урлагийн арга хэмжээнд манай уран нугараач болон морин хуурч хоёр оролцож Монголын урлагийг үзүүлж сонирхуулав.

Энэхүү арга хэмжээ Вена хотноо 3 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд түүнд монголчууд анх удаагаа оролцсон байна.
<<БУЦАХ
|