Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Австри улстай санхүүгийн чиглэлээр анхны гэрээг үзэглэлээ

2011 оны 11-р сарын 29

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт Сангийн сайд С.Баярцогт, БНАУ-ын Бүрэн эрхт элчин сайд Ноён Мартин Сайдик нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас хөгжлийн зээл тусламж олгодог улс орнуудын тоонд Монгол Улсыг хамруулж өгөх хүсэлтийг манай тал 1991 онд анх албан ёсоор тавьсан боловч Австрийн Засгийн газар зөвхөн Африк, Латин Америкийн 20 гаруй орон /Азид зөвхөн: Балба, Бутан, Пакистан/-д хөгжлийн тусламж үзүүлэн, үүнийг өөрчлөхөд амаргүй, хөрөнгө хүч хязгаарлагдмал, Азид явуулж буй үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж муутай гэж өнөөг хүртэл тайлбарлаж иржээ.

Харин 2010 онд Вена хотноо болсон Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тодорхой төслүүдийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсоны дагуу Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнөөдөр байгууллаа. Энэ нь санхүүгийн чиглэлээр БНАУ, Монгол улсын хооронд хийгдэж байгаа анхны гэрээ хэлэлцээр юм.

Энэхүү Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2 жилийн хугацаанд БНАУ-ын Засгийн газраас 40 сая хүртлэх еврогийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болж байгаа бөгөөд дэд бүтэц, орон нутгийн усан хангамж, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт; эрүүл мэнд, нийгмийн хамгаалал (хот, орон нутгийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа, гамшгийн анхааруулга) гэх мэт салбаруудад олгох юм байна.


<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.