Адобе корпорациас график дизайнеруудын дунд 15 дахь удаагаа зохиогдож буй Фотошоп (Photoshop) програмаар бүтээсэн хамгийн шилдэг бүтээл шалгаруулах ажиллагаа Лас Вегас хотын алдарт "Мандалай Бэй Ресорт" зочид буудалд 10 сарын 1-3 өдрүүдэд явагдлаа. http://www.photoshopworld.com

Ил уралдаанд Охай мужийн Акрон хотноо ажиллаж амьдардаг авъяаслаг зураач, график дизайны мэргэжилтэн залуу Чулуунбатын ГАНБОЛД тэмцээний эхний өдөр график дизайны 7 төрлөөр хамгийн олон мэргэжилтэнүүд өрсөлдсөн (1000 орчим) шилдэг Фото зургийн эвлүүлэг (Photo Montage) төрөлд тэргүүн байр эзэллээ.
Дараах хаягаар орж тэмцээнд түрүүлсэн бүтээлүүд болон бусад мэдээлэлтэй танилцана уу?
http://www.photoshopworld.com/guru/winners.html

Мөн өнөөдөр Бямба гарагт үргэлжлэн явгадсан iStokcphoto компанийн нэрэмжит Фотошопын дизайны салбар тэмцээнд Монголын авъяаслаг зураач бүсгүй Гомбожавын ДАРИА бас тун ажилттай оролцож "Photoshop artist" төрөлд 200 гаруй мэргэжилтнүүдээс шалгаран тэргүүн байр эзэлж дэлхийн дизайн урлангийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргалаа. Энэ дашрамд дурдхад авъяаслаг зураач дизайнер залуу гэр бүлийн хоёр маань "Yahoo" группийн салбар компанид мэргэжилээрээ хамт ажилладаг бөгөөд Ч.Ганболдын гараа гарган урлаж монгол ухаан шийдэл шигтгэсэн “Дариганга хийцтэй” веб сайт, дизайны өдий төдий бүтээлийг та бүхэн андахгүй мэдэх билээ. http://www.ganbold.com

Өнөөдөр өндөрлөж байгаа уг чуулганы завсарлагаар Шведийн телевиз манай хоёрыг зориуд зорин эрж олоод ярилцлага авсан гэнэ. Адобын тусгай шагнал Wacom компанийн сүүлийн үеийн бүтээл болох комьпютерийн график зургийн суурь "Cintiq 21UX" (Ч.Ганболдын шагнал), iStockphoto компанийн шагнал хамгийн сүүлийн загварын "Canon D7" Mark III мэргэжилийн фото аппарат аваад баяр хөөртэй Лас Вегасаас буцаж байгаа авъяаслаг хоёр залуудаа америкийн монголчуудаа төлөөлөн баяр хүргэж ур ухааны улам их амжилт амьдралд нь аз жаргал хүсэн ерөөж байна.
<<БУЦАХ
|