| МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.ДОРЛИГЖАВ ВЕНА ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
2013 оны 4-р сарын 4 |
 |
Ерөнхий прокурор Д.Дорлигжав тэргүүтэй Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Австри Улсад ажлын айчлал хийж байна. Түүний хамт Улсын Ерөнхий прокурорын туслах, сургалт судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд нар зочилж байна . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД ВЕНА ХОТОД АЖИЛЛАЛАА
2013 оны 3-р сарын 1 |
 |
НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны 5 дугаар чуулга уулзалтын хүрээнд манай улс Австри болон Испанитай хамтран зохион байгуулсан “Ардчилал, хүний эрхийн боловсролоор дамжуулан ардчиллыг төлөвшүүлэх нь” сэдэвт семинарт Гадаад харилцааны сайд Л.Болд оролцов. Тэрээр ардчиллын боловсролын ач холбогдол, энэ хүрээнд манай улсын явуулж буй бодлого, түүний дотор НҮБ-ын Ерөнхий . . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
САЙД Л.БОЛД НҮБ-ЫН СОЁЛ, ИРГЭНШЛИЙН ХОЛБООНЫ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2013 оны 3-р сарын 1 |
 |
НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны 5 дугаар чуулга уулзалт энэ сарын 26-нд Австрийн нийслэл Вена хотод эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй уг чуулганаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн, Катар Улсын Эмир, Австри, Румын, Македон Улсын Ерөнхийлөгч, Түркийн Ерөнхий сайд, Казахстаны Парламентын дарга . . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хуралд оролцов
2013 оны 2-р сарын 1 |
 |
БХЯ-ын ТЗУГ-ын захирал, хурандаа Д.Мөнх-Очир энэ оны 1 дүгээр сарын 30-31-ний өдөр бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Аюулгүй байдлын форумын даргын урилгаар Вена хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын форумын Аюулгүй байдлын . . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
ЗАРЛАЛ
2013 оны 1-р сарын 28 |
 |
Арван долоодугаар жарны Тийн ялгуусан хэмээгч усан могой жилийн цагаан сарын шинийн нэгэн, хоёрны өдөр буюу 2013 оны 2 дугаар сарын 11, 12-нд тус ЭСЯ ажиллахгүй бөгөөд золголтын арга хэмжээ ЭСЯ дээр болохгүйг анхаарна уу. . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Европын орнуудад суралцаж буй монгол оюутнуудын Универсиад III их наадам болно
2013 оны 1-р сарын 9 |
 |
Европын орнуудад суралцаж буй монгол оюутнуудын Универсиад III их наадам 2013 оны 4 дүгээр сард Москва хотноо болох бөгөөд энэхүү наадам сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн 3 төрлөөр явагдна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 262 дугаар тогтоолын дагуу Монголын оюутны спортын Унивесиад III их наадмыг энэ хичээлийн жилд зохион байгуулж байгаа ба дөрвөн . . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
ЗАРЛАЛ
2012 оны 12-р сарын 24 |
 |
Засгийн газрын хуралдаанаас 12 дугаар сарын 31-ний даваа гарагийн ажлын өдрийг 2013 оны нэгдүгээр сарын 5-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гарсны дагуу тус ЭСЯ 12 дугаар сарын 31-нд ажиллахгүй, 2013 оны 1 дүгээр сарын 5-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахыг мэдэгдье. . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
|
 |
Цэнгүүн 2012 оны 12 сарын 23 ны Ням гаригт, тухлаг орчин, соёлтой үйлчилгээ, 1-р зэрэглэлийн зоогоороо алдартай Waggon 31 (http://www.pratergalerien.at/), Riesenradplatz 2, 1020-т болно. Шилдэг Оюутан 2012 шагнал, Фото зургийн тэмцээн, улаан хивсний ёслол, хонжворт сугалаа, Венийн вальс бүжгийн хичээл, тэр оройн хатан хаан шалгаруулалт, хөгжөөнт тоглоом, урлагийн авьяслаг залуусын . . . . .. .....More>> |
 |
Гадаад харилцааны сайдтай утсаар холбогдож болно
2012 оны 11-р сарын 27 |
 |
Гадаад харилцааны яам Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ууд, гадаад, дотоодын байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх, ГХЯ-ны системийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч байх зорилго бүхий 24 цагийн ажиллагаатай 6226-2222 дугаарын шуурхай утсыг ажиллуулж эхлээд . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Охидын “Ирээдүй” баг амжилттай оролцов
2012 оны 11-р сарын 16 |
 |
Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээн энэ сарын 10-11 өдрүүдэд Швед улсын Стокхолм хотноо боллоо. Тус тэмцээнд Англи, Австри, Бельги, Герман, Польш, Унгар, Орос, Чех, Турк, Швед зэрэг улсад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын 32 багийн 300 гаруй тамирчид оролцов. Энэхүү тэмцээнд Австри улсад амьдарч буй монголчуудаа . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
ЗАРЛАЛ
2012 оны 11-р сарын 12 |
 |
Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх болсонтой холбогдуулан тус ЭСЯ 2012 оны 11 дүгээр сарын 14-ний лхагва гарагт ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
САЙД Л.БОЛД ВЕНА ХОТНОО АЖИЛЛАЛАА
2012 оны 10-р сарын 24 |
 |
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Австри Улсад ажлын айлчлал хийв. .
Тэрбээр айлчлалын хүрээнд 10 дугаар сарын 22-нд Вена хотноо ажиллаж, НҮБ-ын төвийн Ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Ю.Федотовтой уулзан тус байгууллага болон Монгол Улсын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
САЙД Л.БОЛД АВСТРИЙН ДЭД КАНЦЛЕР, ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ШПИНДЕЛЕГГЕРТЭЙ УУЛЗЛАА
2012 оны 10-р сарын 24 |
 |
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын Европын зарим орноор хийж буй ажлын айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улс /БНАУ/-ын Дэд канцлер бөгөөд Холбооны Гадаад хэргийн сайд ноён М.Шпинделлегертэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны тухай хэлэлцээ хийв.
Уулзалтаар Монгол Улс, БНАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол Австрийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ
2012 оны 10-р сарын 04 |
 |
Ирэх онд Монгол, Австри хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Анх Монгол Улс Бүгд найрамдах Австри улстай 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоожээ. Тус улс нь манай улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн хоёр дахь орон юм. Харин өнөөдөр ССАЖ сайд Ц.Оюунгэрэл харьяа яамныхаа холбогдох албаны дарга нарын хамт Еврази-Номхон далайн UNINET-ийн ерөнхийлөгч . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит үндэс тавигдлаа
2012 оны 08-р сарын 30 |
 |
Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам Австрийн Сангийн яам хооронд Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох ноот бичиг солилцлоо.Ингэснээр Австрийн Засгийн газраас олгох хөнгөлттэй зээлийг ашиглан эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт монгол, австрийн холбогдох . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол Улс, цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгчид уулзав
2012 оны 08-р сарын 27 |
 |
Цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох АНУ, ОХУ, БНХАУ, ИБУИНВУ, БНФУ-ын болон Монгол Улсын төлөөлөгчид энэ сарын 23-ны өдөр Женев хотноо уулзаж, цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын статусыг олон улсын хэмжээнд цаашид баталгаажуулах асуудлаар санал бодлоо солилцсон байна. Уулзалтын үеэр цөмийн зэвсэгтэй 5 гүрний Байнгын төлөөлөгчид уг асуудлаар хамтран гаргаж болох . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Австри дахь монголчууд саналаа өгөв
2012 оны 06-р сарын 11 |
 |
Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд оролцож 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр саналаа өглөө.
Санал авах ажиллагаа хилийн чанадад суугаа Монгол Улсын 39 дипломат төлөөлөгчийн газар явагдсан бөгөөд нийт 4276 иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлснээс 2777 сонгогч буюу нийт сонгогчийн 64,9 хувь нь саналаа өгсөн байна. . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Улсын Их Хурлын ээлжит сонгуульд идэвхитэй оролцно уу
2012 оны 06-р сарын 08 |
 |
Aвстри Улсад суугаа монгол иргэд УИХ-ын 2012 оны сонгуульд санал өгөх ажиллагаа 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07-20 цагт УИХ-ын сонгуулийн 10 дугаар салбар комиссын байр буюу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-ны байранд явагдна.
Сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн иргэд Та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
Салбар комиссын байрны хаяг:
Монгол Улсын ЭСЯ /Botschaft der Mongolei/
Fasangartengasse 45
1130 Wien
Утас: +43-1-5352807-12
|
 |
Стратегийн ач холбогдол бүхий салбарууд дахь
гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулна
2012 оны 06-р сарын 04 |
 |
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, тэдгээрт зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий ” Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Хамба лам Вена хотод Монголчуудтай уулзав
2012 оны 05-р сарын 31 |
 |
Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц 5 дугаар сарын 25-ны өдөр Венийн их сургуулийн Өмнөд Ази, Түвд, Буддын соёл судлалын институтэд зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, тус сургуулийн оюутнуудад “Монголын Бурханы шашины түүхэн хөгжил” сэдвээр лекц уншив. Тус уулзалтын дараа Австри улсад суралцаж, ажиллаж . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Бурхан багшийн их дүйчин өдрийг Вена хотноо тэмдэглэв
2012 оны 05-р сарын 31 |
 |
Энэ жил Австри улсын буддын шашинтнууд Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон болон нирваанд орсон зэрэг гурван их зохиол тохиосон их дүйчэн өдрийг 5 дугаар сарын 27-нд Вена хотын Буддын шашны “Найрамдал” сүмд тэмдэглэн өнгөрүүллээ.
Австри дахь Буддын шашны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд Монголын Бурхан . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Австритай байгуулсан Санхүүгийн ерөнхий хэлэлцээрийг
УИХ соёрхон баталлаа
2012 оны 05-р сарын 18 |
 |
Монгол-Австрийн хоорондох худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжих, Монголд шаардлагатай салбарт хамтран ажиллах төслүүдийг санхүүжүүлэхэд Австрийн Засгийн газраас 40 сая евроны хөнгөлттэй зээлийг манай улсад үзүүлэхээр болж энэ хүрээнд Санхүүгийн ерөнхий хэлэлцээрийг байгуулан өнгөрсөн оны 11 дүгээр сард хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
Тус хэлэлцээрийг УИХ-ын өнөөдрийн. ...Дэлгэрэнгvй>>
|
 |
УИХ-ын сонгуульд оролцох иргэд шуудангаар болон цахим хэлбэрээр
бүртгүүлэх боломжтой боллоо
2012 оны 05-р сарын 18 |
 |
“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-ын дагуу УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох иргэд өөрийн биеэр тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очиж, бүртгүүлсний дараа 6 дугаар сарын 10-ны өдөр дахин биечлэн очиж сонгуульд санал өгөх ёстой байсан билээ. ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Бүрхан багшийн их дүйчин өдөр – Весак өдөрлөг болно
2012 оны 05-р сарын 17 |
 |
Австри дахь Буддын холбооноос Вена хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүрхан багшийн их дүйчин өдөр - Весак” өдөрлөгийг Монгол Улсаас Австрид суугаа ЭСЯ-тай хамтран энэ 5 дугаар сарын 27-ны өдрийн 16-20 цагт “ Найрамдал сүм”-д тэмдэглэх гэж байна.
Энэхүү арга хэмжээнд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц уригдан ирж оролцно. Мөн ардын урлагын “Хөх Монгол” . ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Тэргүүн хамба лам Д.Чойжамц монголчуудтай уулзана
2012 оны 05-р сарын 15 |
 |
Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц энэ сарын сүүлээр Вена хотноо айлчлах бөгөөд 5 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагт Австрид аж төрж буй монголчуудтайгаа уулзалт хийх тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хамба лам Австри дахь Буддын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулдаг “Бүрхан багшийн их дүйчин өдөр - Весак баяр”- т уригдан ирж оролцож байгаа бөгөөд . ...Дэлгэрэнгvй>>
|
УИХ-ын сонгуулийн бүртгэл эхэллээ
2012 оны 05-р сарын 11 |
 |
Австри улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах Салбар комисс Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ дээр байгуулагдан, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагааг 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлээд байна.
Бүртгэл 5 дугаар сарын 11-нээс 30-ны өдрийг дуустал өдөр бүр /Бямба. Ням гарагуудад мөн бүртгэл хийнэ. ...Дэлгэрэнгvй>>
|
 |
 |
ЗАРЛАЛ
2012 оны 05-р сарын 02 |
 |
2012-2016 онд төрийн эрх барих УИХ-ын сонгуульд Австри Улсад суугаа монголчууд хэрхэн оролцож, санал өгөх талаархи мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын СЕХ-ны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 тоот тогтоолоор Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Нарны баяр спорт өдөрлөг амжилттай болж өндөрлөв
2011 оны 05-р сарын 02 |
 |
Вена хотноо болдог “Нарны баяр” спорт өдөрлөгийг Австри дахь Монгол оюутнуудын холбооноос санаачлан Австри дахь Монгол Улсын ЭСЯ, Австри Монголын “Очир” нийгэмлэг дэмжин жил бүрийн 4 дүгээр сарын сүүлээр зохион байгуулдаг. Сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын төрлүүдээр явагддаг уламжлал болсон энэхүү арга хэмжээнд Австри төдийгүй ...Дэлгэрэнгvй>>
|
 |
“Нарны Баяр” спорт өдөрлөгтөө хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна!
2012 оны 04-р сарын 24 |
 |
Эрхэм хүндэт оюутан залуус, нийт Монголчууд та бүхнийг АМОХ - с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нарны Баяр” спорт өдөрлөгтөө хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна....Дэлгэрэнгvй>>
|
 |
"Монгол орны хөгжилд" чуулга уулзалтын зар!
2012 оны 03-р сарын 5 |
 |
Британи дах Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбоо хамтран гадаадад суралцагч мэрэгшигч нарын эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах мэдлэг оюуны нэгэн ундарга болгох зорилгоор "Монгол орны хөгжилд" чуулга уулзалт 2005 оноос хойш уламжлал болгон жил бүр зохиож ирсэн юм.
Энэхүү Чуулга уулзалт нь жилээс...Дэлгэрэнгvй>>
|
 |
Эрхэм хүндэт монгол иргэд ээ!
2012 оны 02-р сарын 14 |
 |
Эрхэм хүндэт монгол иргэд ээ!
Та бүхэнд морилон ирж буй билгийн тооллын арван долдугаар жарны “Баясгалан” хэмээх усан Луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Вена дахь НҮБ-ын салбар төв, олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон чин сэтгэлийн...Дэлгэрэнгvй>>
|
 |
ЕАБХАБ-д гишүүнээр элсүүлэх зарчмын шийдвэр гарав 2011 оны 12-р сарын 13 |
 |
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар зөвлөлдөх бага хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд Литва Улсын Вильнюс хотноо амжилттай болж өндөрлөв. Бага хуралд Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов...Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол улс аюулгүй байдлын бүс нутгийн
хамгийн том байгууллагад элсэх болов
2011 оны 12-р сарын 13 |
 |
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Литва Улсын Вильнюс хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар бага хуралд оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хурлыг Литва Улсын Ерөнхийлөгч хатагтай Далиа Грибаускайте нээж, хуралд оролцож байгаа төлөөлөгчдөд болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв...Дэлгэрэнгvй>>
|
 |
Австрийн Вена хотноо калиграфын үзэсгэлэн нээгдэв 2011 оны 12-р сарын 02 |
 |
Австри Улсын нийслэл Вена хотод 12 дугаар сарын 1-ний өдөр “Монгол калиграфын үзэсгэлэн”-гийн нээлт боллоо. Үзэсгэлэнг нээж Элчин сайд Ж.Энхсайхан болон тус үзэсгэлэнг зохион байгуулж буй “Европ дахь Монголын соёлын төв” нийгэмлэгийг төлөөлж Вена хотын Техникийн их сургуулийн доктор, профессор ноён Эрих Лэйнер болон тус сургуулийн доктор, доцент хатагтай Улрике Хербиг нар монголын соёл, бичгийн талаар үг хэллээ...Дэлгэрэнгvй>>
|
 |
Австри улстай санхүүгийн чиглэлээр анхны гэрээг үзэглэлээ
2011 оны 11-р сарын 29
|
 |
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт Сангийн сайд С.Баярцогт, БНАУ-ын Бүрэн эрхт элчин сайд Ноён Мартин Сайдик нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас хөгжлийн зээл тусламж олгодог улс орнуудын тоонд Монгол Улсыг хамруулж өгөх хүсэлтийг манай тал 1991 онд анх албан ёсоор тавьсан .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Австри улсаас 40 сая еврогийн зээл авахыг дэмжлээ
2011 оны 11-р сарын 08
|
 |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцээд, дэмжлээ.
Монгол Улсын хувьд Австри улсаас хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөх хүсэлтийг 1991 оноос хойш тавьж ирсэн байна. Харин өнгөрсөн онд Австрийн тал Монгол Улсын Засгийн газрын .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Зарлал
Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн 6 дахь удаагийн тэмцээн болно
2011 оны 10-р сарын 07
|
 |
Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг угтан 2011 оны 11 дүгээр сарын 11-13 өдрүүдэд Польш Улсын Вроцлав хотноо Европ дахь монголчуудын Сагсан бөмбөгийн 6 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, залуучууд, эрэгтэй, эмэгтэй ахмад гэсэн 4 ангилалаар явагдах бөгөөд тэмцээнд оролцох багуудын тоо хязгааратай:... Дэлгэрэнгvй>>
|
 |
Зарлал
Европ дахь монголчууд Берлинд чуулна
2011 оны 08-р сарын 10 |
 |
Европ дахь монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2011 оны 9 дүгээр сарын 30,10 дугаар сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо болно. Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монголын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Монголын Засгийн газар
хамтран Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол Улсаас ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын Төлөөлөгч Ж.Энхсайханаас MMJ-д өгсөн ярилцлага
2011 оны 06-р сарын 14 |
 |
MMJ: Монгол улсын газар нутагт цөмийн түлшний хаягдал шаарыг байршуулах талаар АНУ, Японы талтай ярилцсан гэх мэдээлэл өнгөрч буй сарын туршид багагүй шуугиан тарив. ОУАЭА-д ойр ажиллаж буйн хувьд Та энэ мэдээллийн талаар тодруулж өгнө үү?
Ж.Энхсайхан: Цөмийн Энергийн Газар болон аливаа бусад байгууллагаас энэ талаар манай ЭСЯ-нд мэдээлж байгаагүй. Энэ тухай би .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Австрийн гадаад хэргийн сайдтай уулзав
2011 оны 06-р сарын 14 |
 |
Австри Улсын нийслэл Вена хотноо 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож байгаа УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Австри Улсын дэд Канцлер, Гадаад харилцааны сайд Михайл Шпиндэллэгэртэй уулзав.
Уулзалтын үеэр монголын сайд Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Австрийн Парламентийн дэд Ерөнхийлөгч Монголын сайдыг хүлээн авав
2011 оны 06-р сарын 14 |
 |
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мөн Австрийн Парламентийн дэд Ерөнхийлөгч Фриц Нойгебауртай уулзан Монгол, Австрийн Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Тэрээр парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж тогтмолжуулахын дээр монголын тал парламентын ажиллагааны .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Г.Занданшатар ОУАЭА-ын захирал Ю.Аманотой уулзав
2011 оны 06-р сарын 14 |
 |
Австрид ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатар ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю. Аманотой уулзаж хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ. Уулзалтын үеэр тэрээр Агентлагаас Монгол улсад боловсон хүчнээ бэлтгэх, хорт хавдартай тэмцэх, малын шүлхий өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх зэрэгт тусламж дэмжлэг үзүүлж .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Ураны шаарыг улс нь буцааж авдаг
2011 оны 05-р сарын 18 |
 |
Сүүлийн үед олны анхаарал татаад байгаа Монголын нутагт цөмийн шаар булшлах болон Монголд цөмийн станц барих эсэх зэрэг сэдвээр Монгол Улсаас Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Геополитикийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор Ж.Энхсайханаас тодрууллаа. -Гадаад орнууд Монголд цөмийн хаягдал шаар булшлах санал тавьсан гэх мэдээлэл сүүлийн үед олны анхааралд ороод байна. Тэр талын мэдээлэлд хамгийн ойр хүний хувьд танаас.... Дэлгэрэнгvй>>
|
 |
ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТҮНШ ОРНЫ БАГА ХУРАЛ УЛААНБААТАРТ БОЛНО
2011 оны 05-р сарын 13 |
 |
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) нь Европ, Америк, Ази тивийн 56 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн хамгийн том байгууллага билээ. ЕАБХАБ нь бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг..Тус байгууллага нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Хүн гүрнээс гаралтай ард түмнүүд энхийн их наадам хийнэ
2011 оны 04-р сарын 25 |
 |
Өнөө жил тэмдэглэлт олон их ой тохиож байгаа билээ.
Түүний нэг Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг наймдугаар сарын 26-27-нд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Одоогоор 33 орны төлөөлөгчдийг уриад буй Энхийн их наадмын үеэр Хүн гүрнээс гаралтай ард .... Дэлгэрэнгvй>>
|
 |
ДЭЛХИЙН МОНГОЛ ТУУРГАТНЫ ИХ ХУРАЛДАЙ 8 ДУГААР САРД БОЛНО
2011 оны 04-р сарын 22 |
 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор энэ оны 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотно Дэлхийн монгол туургатны чуулганы 5 дугаар их хуралдай болно. Их хуралдайг Дэлхийн монгол туургатны чуулган төрийн бус холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү ТББ зохион байгуулагдаж, Хүндэт Ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгож, Дэлхийн монгол ... Дэлгэрэнгvй>>
|
 |
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
2011 оны 03-р сарын 15 |
 |
Гадаад орчны цацрагийн хяналтын сүлжээний 35 постод 2011 оны 3-р сарын 14- ны өдрийн өглөөний 07 цагаас 3 дугаар сарын 15-ний өглөөний 07 цаг хүртэлх хугацаанд цаг тутам хийсэн хяналтын мэдээг 21 аймаг тус бүрийн дунджаар нэгтгэж гаргалаа. Одоогоор цацрагийн түвшин ихэссэн тохиолдол илрээгүй байна.Улаанбаатар хотын гадаад орчны хяналтын 11 цэгт 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хийсэн цацрагийн хэмжилтийн дүнгээс үзвэл байгалийн цацрагийн ердийн... Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ард иргэддээ дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ
2010 оны 12-р сарын 29 |
 |
Монгол Улсын нийт ард иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
Манай Засгийн газар ард иргэд Та бүхэнтэйгээ хамт амжилт ололт, дурсамж, сургамж дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна.
Шинэ зууны эхний аравныг отголон өндөрлөж буй 2010 он ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан олон... Дэлгэрэнгvй>>
|
 |
Улаанбаатар хотын дарга Вена хотод айлчав
2010 оны 11-р сарын 17 |
 |
Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Вена хотын даргын урилгаар 2010 оны 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Вена хотод ажлын айлчлал хийв.
Вена хотын дарга М.Хойпл Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяр болон төлөөлөгчдийг Вена хотын захиргааны байранд хүлээн авч уулзав. Вена хот нь бохир усыг цэвэрлэх, хог хаягдал шатаах, дахин боловсруулах тал дээр дэвшилтэт техник, технологи ашигладаг туршлагатай хот. Иймээс Улаанбаатарчуудад ... Дэлгэрэнгvй>>
|
 |
Хотын дарга Г.Мєнхбаяр ирэх амралтын єдєр Австри улсын Вена хотыг зорих юм байна
2010 оны 11-р сарын 11 |
 |
Тэрээр энэ сарын 14-17-ныг хvртэл айлчлах бєгєєд энэ vеэр Вена хотын цэвэрлэх байгууламж болон, хог боловсруулах vйлдвэрvvдтэй танилцах аж. Мєн бага, дунд орлоготой єрхvvдийг ямар орон сууцаар хангасныг сонирхох юм байна. Дашрамд сонирхуулахад Вена хотод нэг сая 600 мянган хvн амьдардаг бєгєєд хотын захиргаанд нь 60 мянган ажилтан ажилладаг ажээ.... Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол Улсын Ерєнхий сайд С.Батболд Олон улсын атомын энергийн агентлагийн ерєнхий захирал Юкия Аманог хvлээн авч уулзлаа
2010 оны 11-р сарын 02 |
 |
Манай улс тус агентлагтай хамтран ажиллах хєтєлбєрт єнгєрсєн оны 12 дугаар сард гарын vсэг зурсан. Хєтєлбєрийн хvрээнд атомын энерги, эрvvл мэнд, хєдєє аж ахуй, уул уурхайн салбарт тєслvvд хэрэгжvvлэхээр тєлєвлєсєн. Тєслийг хэрэгжvvлэхэд Засгийн газар тусгайлан анхаарч байгаа гэдгээ Ерєнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.Мєн Олон улсын атомын энергийн агентлаг хорт хавдрыг эмчлэх vйл ажиллагааны хєтєлбєрийн хэрэгжилтын загвар орноор Монголыг сонгосонд талархаж... Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Олон улсын цємийн эрчим хvчний агентлаг/ОУЦЭА/-ийн Ерєнхий захирал Юкия Аманог єнєєдєр хvлээн авч уулзлаа
2010 оны 11-р сарын 02 |
 |
“Дэлхий дахины энх тайван, эрvvл мэнд, хєгжил цэцэглэлд цємийн эрчим хvчний оруулах хувь нэмрийг нэмэгдvvлэх гэсэн ОУЦЭА –ийн зорилтыг Монгол Улс бvрэн дэмждэг. 2009 оны 12 дугаар сард хєтєлбєрт гарын vсэг зурсан нь Монгол Улс, ОУЦЭА хоорондын хамтын ажиллагааг нэмэгдvvлэхэд чухал алхам болсон” гээд Ерєнхийлєгч Эрчим хvч, эрvvл мэндийн салбарт цємийн энергийг ашиглахтай холбоотойгоор мэргэжилтэн сургах, .... Дэлгэрэнгvй>>
|
 |
ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АЙЛЧИЛЖ БАЙНА
2010 оны 11-р сарын 01 |
 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирал Юкия Амано энэ сарын 1-3-ны өдрүүдэд манай оронд айлчилж байна.
Түүний айлчлалын зорилго нь Монгол-ОУАЭА-ийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашдын зорилтуудыг тодорхойлоход оршиж байгаа бөгөөд тэрээр энэхүү айлчлалынхаа үеэр 2010 оны 11 дүгээр 1-3-нд ГХЯ-нд болж буй “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх анхан шатны арга. ... Дэлгэрэнгvй>>
|
 |
Гадаадад байгаа монголчуудыг интернетээр тоолно
2010 оны 10-р сарын 06 |
 |
Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн дагуу Монгол улс иргэдээ 10 дахь удаагаа тоолж байгаа билээ. Тооллогыг ирэх сарын 11-17-нд хийнэ. Үүний өмнө тооллогод зориулсан өрх, хүн амын бүртгэлийг энэ сарын 25 хүртэл хийж байна. Харин 183 хоногоос дээш хугацаагаар гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг интернетээр тоолох юм. Тиймээс хилийн цаана байгаа монголчууд энэ сарын 11-17-нд идэвхжих www.toollogo2010.mn хаягаар хандах нь. ... Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол Улс даргалсан бага хурал өндөрлөв
2010 оны 09-р сарын 26 |
 |
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн ээлжит 54 дүгээр Ерөнхий бага хурал 9 дүгээр сарын 20-24-нд Вена дахь НҮБ-ын төв байранд болж өндөрлөв. Хурлыг Монгол Улсаас ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан даргалав. Тэрээр хурлын даргаар сонгогдохдоо хэлсэн үгэндээ тус Агентлаг нь олон улсын цөмийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд хорт хавдартай тэмцэхэд тусгайлан анхаарч ... Дэлгэрэнгvй>>
|
 |
МОНГОЛ УЛСЫН ОРЧИН ҮЕИЙН ГАДААД ХАРИЛЦАА,
ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ШИЛДЭГ
ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ
БОЛЗОЛ
2010 оны 09-р сарын 14 |
 |
“Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 399 дүгээр зарлигийн дагуу Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг 2011 оны 12 дугаар сард ёслон тэмдэглэхтэй холбогдуулан төр, улсынхаа тусгаар тогтнолыг гадаад улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх, гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлэх, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө, улс түмний энх тайван, найрамдлын ... Дэлгэрэнгvй>>
|
 |
Говийн хуралдааны талаар гадаадын хэвлэлд
2010 оны 09-р сарын 04 |
 |
"Өнгөрөгч сарын 27-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 600 километрийн зайтай орших Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт цаг агаар 30 хэмийн халуун шатаж байхад Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүдийнхээ хамт дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ба Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар "Маргааш, өнөөдрийн төлөө" сэдэвтэй тусгай хуралдаан хийсэн аж. ... Дэлгэрэнгvй>>
|
 |
АЙЛЧЛАЛЫН ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
2010 оны 08-р сарын 14 |
 |
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн Товчооны захирал Ажэй Чиббер-ийн айлчлалын дүнгийн талаар Гадаад харилцааны яамны ТБНД Д.Цогтбаатар мэдээлэл хийв
... Дэлгэрэнгvй>>
|
 |
Олимпийн дуудлага
2010 оны 08-р сарын 13 |
 |
Өнөөдөр Монгол Улс Бээжингийн олимпоос медалийн хур дагуулсан анхны өдөр. Хоёр жилийн өмнөх энэ өдрийн эзэн бол яах аргагүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа. Бээжингийн олипмоос медаль авах итгэл найдварын бамбай болсон Х.Цагаанбаатар тэргүүтэй тамирчид шагналын буухианаас хасагдаж, “Монгол Бээжинд тодорч чадахгүй нь” гэдэг эмзэглэл дүүрэн байх тэр л үед О.Гүндэгмаагийн алтны энтэй мөнгөн
... Дэлгэрэнгvй>>
|
 |
“Дэлхийн монголчуудын түүх, соёл” хурал эхэллээ
2010 оны 08-р сарын 13 |
 |
Билгийн тооллын Балжинням, Дашням давхацсан өлзийт өдөр буюу өчигдөр Монгол уламжлалын академиас зохион байгуулж буй “Дэлхийн монголчуудын түүх, соёл-Өнөөдөр” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо. Хуралд профессор Л.Дашням, яруу найрагч Д.Урианхай, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, соёлын гавьяат зүтгэлтэн Х.Хуушаан, С.Мөөмөө нарын судлаачид оролцсоноос гадна Дээд монголоос доктор Чүлтэм, Хөх, Буриадаас Д.Б.Буринин,
... Дэлгэрэнгvй>>
|
 |
"ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО" ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
2010 оны 08-р сарын 01 |
 |
Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-өөс санаачилсан "Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо" сэдэвт гадаадад байгаа боловсрол, мэргэжлээрээ манлайлагч монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгуулагджээ.
Уг чуулга уулзалтыг зөвлөлөөс "Цахим өртөө
... Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол хоолоор дайлав
2010 оны 05-р сарын 18 |
 |
ЮНЕСКО-гийн олон улсын өдрийг тохиолдуулан Австрийн “Дэлхийн олон нийтийн форум”-аас олон улсын үндэсний хоолны өдөрлөгийг Венийн Их сургуулийн дэргэдэх Sigmund Freud-Park-т энэ 17-ны өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд 20 гаруй улс өөрсдийн үндэсний хоолоо хийж оролцсоноос Вена дахь “Монгол кафе”-ны хамт олон монгол хоол хийж оролцлоо. Мөн уг арга хэмжээний хажуугаар болсон урлагийн арга хэмжээнд манай уран нугараач болон морин хуурч хоёр оролцож
... Дэлгэрэнгvй>>
|
 |
MУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНАУ-ын Холбооны Ерөнхийлөгч Х.Фишерт баяр хүргэсэн захидал
2010 оны 05-р сарын 3 |
 |
Эрхэмсэг ноён Холбооны Ерөнхийлөгчөө,
Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Улам бүр идэвхжин хөгжиж буй манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх ялдамд энэхүү харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд
.. Дэлгэрэнгvй>>
|
 |
БНИУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД А.УРСО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
2010 оны 04-р сарын 14 |
 |
Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад айлчилж буй Италийн эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсог Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга зэрэг албаны хүмүүс хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, түүний дотор хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Дэд сайд А.Урсог дагалдан Италийн 50 ... Дэлгэрэнгvй>>
|
 |
“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний сан байгуулагдлаа
2010 оны 04-р сарын 01 |
 |
Тэргүүн хатагтай Х.Болормаагийн санаачлагаар, хорт хавдартай тэмцэх “Итгэл” Хавдаргүй монгол Үндэсний сан байгуулагдлаа.
Хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдартай тэмцэх асуудалд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулж, тухайн асуудлыг шийдвэрлэхэд бүхий л талын дэмжлэг, оролцоог бий болгоход тус сангийн зорилго оршиж байна.
Энэхүү санг Тэргүүн хатагтай Х.Болормаа ... Дэлгэрэнгvй>>
|
 |
Японы иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино
2010 оны 03-р сарын 25 |
 |
Монгол Улс иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор дипломат болон албан паспорттой иргэдийг визээс чөлөөлөх тухай саналыг Япон Улсад ажил хэргийн шугамаар 2001 оноос тавьж ирсэн. Гэвч албан паспорттой манай иргэд Японд хууль бусаар үлдэх тохилдол нэг бус удаа гарсан зэргээс үүдээд саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу авч байв.
Япон Улстай визийн асуудлаар харилцан адил байх зарчмыг баримтлах аваас энэ чиглэлд ойрын ... Дэлгэрэнгvй>>
|
 |
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БНАУ-ЫН КАНЦЛЕР В.ФАЙМАННТАЙ УУЛЗАВ
2010 оны 03-р сарын 09 |
 |
Ерөнхий сайд С.Батболд БНАУ-д хийж байгаа айлчлалынхаа хүрээнд өнөөдөр тус улсын Холбооны канцлер Вернер Файманнтай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сарын 23-25-нд Вена хотноо болсон Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгий газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэргэжүүлэхээр хоёр талаасаа шаргуу ажиллахаар ... Дэлгэрэнгvй>>
|
 |
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ
2010 оны 03-р сарын 09 |
 |
Ерөнхий сайд С.Батболд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Перрин де Бришамботой уулзав.
ЕАБХАБ-ын ЕНБД байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулахдаа ЕАБХАБ нь эдийн засгийн салбарт Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудалд ихээхэн анхаарах болсныг дурдаж, энэ нь далайд гарцгүй байдлынхаа улмаас Европт бараа бүтээгдэхүүнээ экспортлоход нэлээд ... Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болголоо
2010 оны 03-р сарын 08 |
 |
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Уоллер бараалхлаа. Уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг Дэвид Уоллер албан ёсоор мэдэгдэж баяр хүргэв. Ерөнхий сайд С.Батболд ГХ-ны сайд байхдаа энэ саналыг хөндөн тавьж байсан юм. ... Дэлгэрэнгvй>>
|
 |
Европын стандартуудыг НҮБ-ын тусламжтайгаар Монголд нутагшуулахаар болов
2010 оны 03-р сарын 08 |
 |
Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Урамото хийсэн уулзалтын үеэр хөндөж ярив. ЮНИДО нь 1990-ээд оны эхээр Монголын аж үйлдвэржилтийн бодлогын талаар .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ажлын айлчлал эхэллээ
2010 оны 03-р сарын 08 |
 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны ажлын айлчлалаа 2010 оны 3 дугаар сар 8-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал Антонио Мариа Костатай уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс НҮБ-д элсээд 50 жил болсныг тэмдэглэж энэ хугацаанд үр дүнтэй хамтран ажилласныг онцлон дурдав. .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Ерөнхий сайд С. Батболд ажлын айлчлал хийнэ
2010 оны 03-р сарын 05 |
 |
Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд энэ сарын 8, 9-нд Венад хоёр өдрийн ажлын айлчлал хийнэ. Тэрээр Бүгд Найрамдах Австри Улсын Канцлер Вернер Фэйментэй уулзаж хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд мөн Вена дахь НҮБ-ын төвд айлчилж НҮБ-ын ЕНБД-ын орологч бөгөөд төвийн захирал Антонио М. Коста болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг,
НҮБ-ын Үйлдвэр Хөгжлийн Байгууллага (ЮНИДО),.... Дэлгэрэнгvй>>
|
 |
Жүдочид Астри улсад хүчээ сорино
2010 оны 02-р сарын 12 |
 |
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн сарын сүүлээр Францын Парис хотыг зорьж “Их дуулга” тэмцээнд хүчээ сорьсон. Тус тэмцээний дараа манай бөхчүүд Францад хамтарсан бэлтгэл хийж байгаад лхагва гарагт Австри руу нислээ. Жүдочдыг энэ удаа “Дэлхийн цом” -ын цуврал хүлээж байгаа бөгөөд манай тамирчид хоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Австрийн Вена хотноо болох уг тэмцээнд оролцох юм.
Хоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болсон
.... Дэлгэрэнгvй>>
|
 |
Орчин цагийн боолчлолын талаар шинжээчид хуралдаж байна
2010 оны 02-р сарын 09 |
 |
Өчигдөр нийслэл хотноо "Орчин цагийн боолчлолтой тэмцэх нь, Үндэсний, бүс нутгийн болон олон улсын туршлага" сэдэвт олон улсын шинжээчдийн хурал эхэллээ.
Хурлын үеэр "Хүний наймааны эсрэг Монгол улсын засгийн газрын авч буй арга хэмжээ, хэтийн төлөв", "Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол улстай хамтран ажиллаж байгаа байдал" сэдвээр лекц унших юм байна.
.... Дэлгэрэнгvй>>
|
 |
ЕВРОПЫН ХОЛБОО ТУСЛАМЖАА НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
2010 оны 02-р сарын 08 |
 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын комиссын Ерөнхийлөгч Х.М.Барросо нар уулзсаныхаа дараа, хэвлэлийн бага хурал хийлээ.
Х.М.Барросо:
-Өнөөдөр би ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 20 жилийн өмнөөс ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Цас зудын хүндрэл Дэлхийн сонорт хүрэх нь ээ
2010 оны 02-р сарын 08 |
 |
Улсын Онцгой Комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Акбар Усманиг өнөөдөр хүлээн авч уулзан Монгол оронд нүүрлээд байгаа өвөлжилтийн хүндрэлийн талаар ярилцаж, хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Цас зудын энэ хүндрэлтэй үед урд, хойд хөрш орнуудаас тусламжийн гараа сунгаж байгаа болон манай орны иргэд аж ахуйн нэгж, байгууллага хамт олон .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Ерөнхийлөгч усны асуудал эрхэлсэн Дэлхийн зөвлөл байгуулах санал гаргажээ
2010 оны 02-р сарын 08 |
 |
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдүгээр сарын 28-31-нд Швейцарийн Дабос хотноо болсон Эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон билээ. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт Гадаад харилцааны сайд Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Дэлхийн олон улс орны төр, засгийн тэргүүн оролцож санал, бодлоо солилцсон энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч уул уурхай, металлургын салбарын болон усны асуудлаар үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр ирэх .... Дэлгэрэнгvй>>
|
 |
“Цаазлах ялын эсрэг” дэлхийн конгресст урилаа
2010 оны 02-р сарын 08 |
 |
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Европын холбоонд айлчлах үеэр иргэний нийгмийн төлөөлөл, хүний эрхийн байгууллагын олон төлөөлөл уулзаж цаазаар авах ялаас түдгэлзэж, уг ялыг бүрмөсөн халах байр суурьтай байгаагаа мэдэгдсэнд талархал илэрхийлсэн байна. Мөн Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн удирдлагуур Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ энэ сарын 24-26-нд Женэв хотноо болох “Цаазлах ялын эсрэг” дэлхийн дөрөвдүгээр конгресст оролцож үг .... Дэлгэрэнгvй>>
|
 |
Хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэв
2010 оны 02-р сарын 05 |
 |
Хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Олон улсын атомын энергийн агентлагийн /ОУАЭА/ Хорт хавдрын эмчилгээний хөтөлбөрөөс /ПАКТ-PACT/ энэ оны хоёрдугаар сарын 4-нд Венийн олон улсын төвд тусгай арга хэмжээ зохион байгуулав. ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Амано арга хэмжээг нээж үг хэлэхдээ тус Агентлаг 2010 онд энэхүү асуудалд онцгой анхаарал тавих болохыг онулон тэмдэглэлээ. Мөн Агентлагийн гишүүн орнуудаас хөгжиж буй оруудын .... Дэлгэрэнгvй>>
|
 |
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 дараах |